Page 13 - Артас Лич хаан
P. 13

Цагаан Зогдор хөл дээрээ босохоор чичигнэв. Артас хөл дээрээ үсрэн
                босч,  аварга  амьтан  эргэхдээ  өөрийг  нь  няцалчих  вий  гэсэндээ

                жүчээний  модон  ханыг  налав.  Эх  болон  шинэхэн  төрсөн  унага  хоёр
                бие биенээ үнэрлээд, Цагаан Зогдор нэг сүртэй тургиад урт хэлээрээ
                унагаа долоож эхлэв.


                “Эээх, жаал минь, наад хувцас чинь хэцүүдсэн байна даа,” гэж Жорум
                хэлэв.


                Артас сүнсээ зайлтал айсан амьтан толгой бөхийж өөр рүүгээ харав.

                Тэрээр  тэр  чигээрээ  өвс,  морины  хөөсөнд  хучигдсан  байв.  Артас
                мөрөө  хавчаад,  “Аах,  ордон  руу  буцах  замдаа  цасан  хунгар  руу
                үсэрдэг  юм  билүү,”  гэж  чангаар  хөхрөөд,  дахин  дуугаа  хурааж,
                үргэлжлүүлэн хэлэв, “Битгий санаа зовоо. Би одоо есөн нас хүрсэн.

                Одоо би жаахан хүүхэд биш. Хүссэн газар руугаа --” гэтэл,


                Гадаа  тахиа  шувуу  гуагчих  дуу  гарч,  нэгэн  эрэгтэй  хүний  баргил
                хоолой цуурайтаж, Артасын царай хачин болов. Жаал хүү хоёр жаахан
                мөрөө цэгцлээд, биен дээрх наалдсан өвсийг шалмаг боловч ямар ч үр
                дүнгүй гөвөөд саравчнаас хар хурдаар харайж гарав.



                “Ноён  Утер,”  хэмээн  тэрээр  би  бол  хун  тайж,  та  нар  үүнийг  санаж
                явагтун  гэсэн  шиг  хамгийн  баргил  хоолойгоор  хэлээд,  “Энэ  хүмүүс
                надад  сайн  байдаг  юм.  Би  таниас  хичээнгүйлэн  гуйя,  тэдний  тахиа
                шувууг битгий гишгэлээч.” гэж Утерт учирлаад,



                Бас тэдний Луугийн Толгой цэцгийн мандлыг сүйдлэх хэрэггүй хэмээн
                дотроо бодоод хэдхэн сарын дараа тарьж ургуулснаараа бахархах Вара
                Балнирын  арчилж  буй  гоёмсог  цэцэглэж,  цасанд  хучигдсан  хөөрхөн
                овгор  мандлууд  руу  харц  шилжүүлэв.  Түүний  араас  Жорум,  Жарим
                хоёр  саравчнаас  гарч  ирээд  жаал  хүүг  биш  өмнө  нь  сүндэрлэх  иж

                бүрэн хуяг дуулгатай морьтон баатар руу харлаа--


                “Дуулгаа өмсчихөж!” хэмээн Артас уулга алдаад, “Юу болоов?” гэхэд,


                “Замдаа  тайлбарлая  аа,”  хэмээн  Утер  ширүүн  харж  хэлээд,  “Морийг
                чинь авахуулахаар би өөр хүн илгээе, Хун Тайж Артас. Тогтуун Хүрэн
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18