Page 18 - Артас Лич хаан
P. 18

хүрмэгц  үсэрч цаад талд нь  гараад ордны өргөө хүртэл  хурд мэдэн
                гүйлээ.  Ингэж  гүйж  байх  үед  түүнд  тайвшрах  ч  сөхөө  байсангүй.

                Энэ  өдөр  Теренас  орон  нутгаас  ирсэн  төлөөлөгчидтэй  уулзаж,
                асуудалтай  нь  танилцаж  өөрийн  зүгээс  юу  хийж  чадах  вэ  хэмээн
                төлөөлөгчдийн өмнө бодол болон сууна.


                Улаан  бичээс  хатгаж  оёсон  гоёмсог  хээтэй  эмжээр  бүхий  юүдэнтэй
                малгайгаа Артас арагш буулгаад, гүнзгий амьсгаа авч зөөлөн бүлээн

                уур болгон гаргаад, өөрт нь хаалга түлхэн нээж өгч буй хоёр харуул
                руу ойртож толгой дохиж мэндчилэв.


                Хааны хүлээн авах танхим өндөр сүндэрлэсэн бөмбөгөр орой бүхий
                таазтай,  аварга  гантиг  болон  чулуун  хийцтэй  танхим  боловч  гадаах
                хашаанаас илт мэдэгдэм дулаахан байлаа. Ийм үүлэрхэг өдрүүдэд ч

                бөмбөгөр  оройн  шовх  үзүүр  дээрх  найман  талт  цонхнууд  өрөөг
                дулаацахуйц  хангалттай  их  байгалийн  гэрэл  нэвтрүүлдэг  аж.  Ханан
                дээр суурилуулсан налуу тавиуртай галт бамбарууд улалзан асч, өрөөг
                бүлээцүүлэхийн  хажуугаар  улбар  шар  туяагаар  орчныг  давхар

                гэрэлтүүлнэ.  Танхимын  шалан  дээр  тод  бөгөөд  төвөгтэйгээр
                шигтгэсэн  Лордароны бэлэгдлийн  тэмдэг  хаанд мэдүүлгээ  айлдахаар
                хүндэтгэлтэйгээр ээлжээ хүлээн зогсох хурсан олны хөлд дарагджээ.


                Эрдэнийн чулуу шигтгэж зассан индэр дээрх тусгай сэнтий дээр эзэн

                хаан Хоёрдугаар Теренас өөрийн биеэр заларч сууна. Түүний цайвар
                үс  нь  зөвхөн  шанаагаа  дагаж  бууралтсан  агаад  царайд  нь  үл  ялиг
                үрчлээ суусан ч ихэнх нь инээх эсвэл хөмсөг зангидах үед нь л тодрон
                харагдах  аж.  Тэрээр  бамбарын  гэрэлд  болон  титэмээс  нь  ойх  гэрэлд
                улам ч тодрон харагдах гэрэлт алтан шаргал эмжээртэй, гараа гарган
                оёсон хөх, ягаан хөх өнгө хослосон гоёмсог хувцас өмсчээ. Теренас

                сэнтийнийхээ бариул дээр гараар тулаад биеэрээ үл ялиг урагш түрж,
                зүс үзсэн боловч тухайн агшинд Артасын нэрийг нь санахгүй байгаа
                нэгэн  дорд  язгууртны  ярианд  анхаарал  хандуулж  байгаа  харагдав.
                Артас гүн ногоон тэнгис мэт нүдээр уг хүн дээр төвлөрөв.



                Хэсэг хормын дараа, хэн ирж буйг дуулгахаар Артас хаан эцэг рүүгээ
                эгцлэн  харж  зогсов.  Артас  бол  Варайантай  адил  хааны  хүү,  угсаа
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23