Page 21 - Артас Лич хаан
P. 21

Хүчирхэг  бөгөөд  сонсголтонтой  баргил  хоолой  цуурайтаж  Артасыг
                цочоон сэрээв.


                “Би бол Стормвиндын хөлөг баатар, Андин Лотар.” гэх дуунаар,



                Тэд ирчихсэн байна! Стормвиндын цагийг эзлэсэн дийлдэшгүй баатар
                Лорд  Андин  Лотар…Артас  сандал  доороос  биеэ  цухуйлган  босоод,
                өөрийгөө  нуугдаж  байгааг  мэдэгдэхгүйн  тулд  сандлын  наагуур
                буулгасан хөх хөшгийг аажуухан ярав.


                Лотар баатар эрийн бүх шинжийг агуулсан сүрлэг хүн байсанд Артас
                биширч  сэтгэл  дотроо  түүнд  мэхийн  ёслов.  Өндөр,  биедээ  таарсан

                булчинлаг тэрээр хүнд жинтэй хуяг дуулгыг өмсөж дассан мэт ямар ч
                төвөг  саадгүй  хөдлөж  байв.  Дээд  уруул  дээр  нь  өтгөн  сахал  мөн
                эрүүг нь дагасан нарийн хуузийг эс тооцвол түүний толгой нь халзарч,

                үснээс нь толгойных нь ард боосон жижигхэн илжигэн-сүүл мэт гэзэг
                л  үлдсэн  аж.  Түүний  хажууд  нил  ягаан  өнгийн  өмсгөлтэй  нэгэн
                настай хүн зогсож байв.


                Артасын харц зөвхөн Хун Тайж Варайан л байж таарах өөр шиг нь
                жаал хүү дээр туслаа. Өндөр, туранхайвтар боловч хожмын өдөр мах

                сууж  өргөн  ханхар  болох  нь  гарцаагүй  эгц  тэгшхэн  мөртэй  тэр
                жаалын  царай  нь  цонхийж,  ядарсан  харагдана.  Хамаг  юмаа  алдаж
                ганцаардаж, айсан өөрөөс нь хэдхэн насаар ахимаг жаал хүүг ажиглан
                Артас  чичрэх  мэт  болов.  Түүн  рүү  хандахад  Варайан  цочсоноо,

                эелдгээр  шаардлагатай  хариултуудыг  өгнө.  Хөгшин  хаан  Теренас
                хүмүүст  хэрхэн  аятайхан  сэтгэгдэл  төрүүлэхээ  мэддэг  хуучны
                найрсаг уламжлалтай. Хаан удалгүй дотоод хэргээр цугласан бүгдийг
                тарааж,  шинээр  ирсэн  зочидыг  хүлээн  авч  ярилцахаар  зөвлөхүүдээ
                харуулуудын хамт дуудаж оруулав.


                “Суугтун,”  хэмээн  хаан  Теренас  хэлээд,  эрх  ямбын  дагуу  хаан

                сэнтийдээ суухын оронд индэр дээрээс том том алхлан уруудаж, эцэг
                хүний  ёсоор  залуу  Варайан  руу  дөхөж  ирэв.  Артас  энэ  үед
                инээмсэглэнэ.
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26