Page 23 - Артас Лич хаан
P. 23

“Та  биднийг  дайнд  бэлтгэ  гэж  хэлээд  байна  уу?”  гэсэн  эцгийнх  нь
                өндөр дуу түүний зугаатай бодлыг тас цохих мэт сарниулсанд Артас
                дахин бараан царайлав.



                “Тиймээ,”  гээд,  “Хүн  төрөлхтөнийг  мөхлөөс  аврах  дайн.”  хэмээн
                Лотар хариулав.


                Артас  хоолойгоо  хүндхэн  залгиад,  яг  орж  ирсэн  шигээ  үзэгчийн
                суудлыг сэмхэн орхиж гарлаа.


                Артасын  бодсноор  удалгүй  Хун  Тайж  Варайан  зочдыг  хүлээн  авах
                өрөөнд  орж  ирэв.  Теренас  өөрөө  хүүг  дагуулан  эелдэгээр  мөрөн

                дээр  нь  гараа тавьсаар орж ирлээ.  Хэрэв  тэр  хүүгээ  зочдын өрөөнд
                хүлээж байгааг хараад гайхсан бол ингэхгүй байсан.


                “Артас.  Энэ  бол  Хун  Тайж  Варайан  Вринн,  Стормвиндын  ирээдүйн
                хаан.” гэж танилцуулахад,


                Артас  өөрийн  язгуур  нэгт  рүү  бөхийн,  “Эрхэм  Дээдэсээ,”  хэмээн

                ёсорхон хэлээд, “Лордаронд тавтай морилохыг хүсье. Нөхцөл байдал
                арай дээр байсан бол...” гэхэд,


                Варайан  урлагтайгаар  хариу  мэхийн  ёслоод,  “Хаан  Теренасын
                хэлснээр,  энэ  хэцүү  цаг  үед  бидэнд  туслаж  дэмжиж  байгаад  би
                талархаж байна.”


                Түүний хоолой цуцсан мэт хөшүүн сонсогдов. Артас түүнд юүдэнтэй
                цув, хээтэй цамц мөн гоёмсог хатгамалтай, шидэт нэхээстэй, нарийн

                материалаар  хийсэн  богино  өмд  өгөв.  Түүний  өмссөн  хувцас
                сүүлийн  хэдэн  өдөр  түүнээс  салаагүй  бололтой  бохир,  тоостой
                харагдана.  Нүүрээ  саяхан  арчиж  цэвэрлэсэн  нь  илт  байсан  ч  шанаа
                болон хумсных нь завсар загалтаж шигдсэн хир байсаар байв.


                “Одоохон  би  хэдэн  зарц  илгээж,  халуун  ус,  хоол  унд  авчруулья.

                Өөрийгөө сэргээж ав, Хун Тайж Варайан.” хэмээн Теренас хүүг цол
                хэргэмээр  дуудав.  Хаан  одоо  ингэж  харьцаж  байгаа  ч  удахгүй  энэ
                ёсорхуу  байдал  алдагдана  гэдгийг  Артас  мэдэж  байлаа.  Одоо  амь
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28