Page 27 - Артас Лич хаан
P. 27

өнгөрсөн  ч  удалгүй  Артас  Варайаныг  сэтгэлийн  тэнхээтэй,  аливаад
                өөдрөг  үзлээр  ханддагийг  олж  мэдэв.  “Би  зүгээр  л  аав  чинь  яагаад

                чамд адилхан дуулга авч өгөөгүйд гайхаж байна.”


                Артас түүний юу асууж байгааг мэдэж байлаа. “Тэр намайг хамгаалж
                байгаа.”


                Варайан ширэн цээживчээ өлгөөд хөдөлгөөнгүй болсноо, “Аав минь
                ч бас намайг хамгаалж байсан, гэсэн ч бүтээгүй ээ. Амьдралд ам гарч
                болдоггүй зүйл байдаг юм байна.” гээд тэр Артас руу харав. “Намайг

                тулалд  гэж  сургасан.  Би  тулаан  заахаар  бэлтгэгдээгүй.  Тиймээс  би
                чамайг гэмтээж болзошгүй.”


                Артасын нүүр нь минчийн улайж, Артас түүнийг гэмтээх вий гэж огт
                бодохгүй байна шүү. Варайан түүний шарыг улам л гүнзгий малтах

                мэт санагдаж Артас уураа барьж ядан зогстол Варайан мөрөн дээр нь
                алгадаад,  “Юу  гээч.  Дайн  дуусч,  бэлтгэл  хийлгэх  тохиромжтой  хүн
                ирэхээр,  хоёулаа  Хаан  Теренастай  ярилцана  аа.  Тэр  үед  чи  надаас
                дутуугүй тулалдаж сурна аа, би итгэлтэй байна.”


                Дайн ч удалгүй дууслаа, оркуудын эхлүүлсэн энэ дайнд Холбоотнууд

                ялалт  байгуулав.  Нэгэн  цагт  Холбоотныг  сандрааж,  дийлдэшгүй  мэт
                байсан  Хордын  удирдагч  Оргрим  Дүүмхаммер  баригдаж,  гинжээр
                дөнгөлүүлэн  Нийслэл  Хотод  хүргэгдэж  ирэв.  Лордароны  төвөөр
                аварга  оркыг  авч  явсан  тэр  агшин  Артас  Варайан  хоёрт  хоёуланд  нь

                мартагдашгүй сэтгэгдэл үлдээлээ. Оргрим Дүүмхаммер халз тулаанд
                сурвалжит  Андин  Лотарыг  хөнөөсний  дараа  түүний  паладин  залуу
                дэслэгч  Туралион  удирдагчийнхаа  газар  унасан  илдийг  авч
                Дүүмхаммерыг  ялаад,  газар  дээр  нь  хөнөөлгүй  амийг  нь

                хэлтрүүлжээ. Аварга оркыг хааны ордонд хүргүүлсний хойно Теренас
                хаан дотроо өр зөөлөн хүн тул мөн Туралионы адил орк руу дахин
                халдахыг  цээрлэжээ.  Тэнгэр  минь,  арай  ч  дээ,  бидний  зүрхийг
                шимшрүүлж  байсан  энэ  оркыг  ямар  ч  хүчгүй,  сул  дорой  болсныг

                харах зүрх шимширмээр байлаа. Гэхдээ Теренас хаан мэдэлдээ авсан
                бол хэн ч Оргрим Дүүмхаммерт халдаж зүрхлэхгүй.
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32