Page 30 - Артас Лич хаан
P. 30
цээжтэй сайхан залуу болсон байлаа, эцгийгээ дуурайвал цаашид
дахин өсөх нь ч тодорхой аж. Тэрээр илдийг өргөж, нааш цааш
далайж агаарт цавчаад гэнэт инээд алдав.
Артас хуучин хуяг өмсүүлсэн сургуулалтын модон мануухай руу
ойртож, илдээ улам чанга атгав. “Хөөе!” хэмээн хашгираад тэр
мануухайг эцгийнх нь толгойны өвчин болсоор удаж буй үзэшгүй
муухай ногоон мангасуудын нэг хэмээн төсөөлөн, илдтэй гараа
сунгаж модон мануухайн хоолойд тулгаад,
“Чи энүүгээр зүгээр өнгөрч чадна гэж бодоо юу, муу орк? Чи
Холбоотны нутаг дэвсгэрт байна! Энэ удаа би чамайг өршөөе. Үтэр
түргэн нүднээс далд ороод эргэж нааш бүү зүглэ!”
Аах, нээрээ оркууд бууж өгөхийг бас нэр төр гэдгийг ойлгохгүй. Тэд
чинь зэрлэгүүд. Тиймээс энэ ногоон адгуус өвдөг сөгдөж, түүнд
хүндэтгэл үзүүлнэ гэж байхгүй хэмээн дотроо бодоод,
“Юу? Чи зайлахгүй гэнэ ээ? Би чамд боломж олгосон, үгүй бол чамд
үзүүлээд өгье!” гээд,
Тэр яг Варайан шиг урагш довтлов, гэхдээ мануухайд өмсүүлсэн хуяг
хуучны үнэ цэнэтэй эд байсан тул хуяг руу биш хажуу талаас нь цохив.
Цохиод бултаж, сөрөг цавчилтаас сууж бултаад, илдээ мануухай руу
гар сунах зай хүртэл хатгаад буцааж татан толгой дээрээ эргүүлж
эхлэв --
Гэтэл илд нь гэнэт амь орох мэт гарнаас нь сугарч агаарт шидэгдэв.
Илд нь хөөрсөөр гантиган шалан дээр чанга гэгч нь унаад чулуу зурах
мэт жингэнэн гулсаад зогсов.
Хараал ид! хэмээн Артас хаалганы зүг эргэж хараад хаалга түшсэн
Мурадин Бронзбердын яг нүүрэнд харц туслаа.
Мурадин бол Магни Бронзберд хааны төрсөн дүү, Лордаронд Каз
Моданаас суух одой элчин сайд бөгөөд сайхан нэрмэл, чанартай идээ
ундаанаас үл татгалзах хааны хайр хишгийг хүлээсэн итгэлт нэгэн