Page 28 - Артас Лич хаан
P. 28

Артас анх удаагаа л Варайаны уур хилэндээ улангасан шатсан царайг
                харав,  үүнд  түүнийг  буруутгах  ч  хэрэггүйг  тэр  ойлгож  байв.  Хэрэв

                оркууд Теренас болон Утерыг хөнөөсөн бол тэр ч бас үзэшгүй ногоон
                адгуусыг  үзэн  ядалтаар  нулимах  байсан  нь  гарцаагүй.  “Тэр  үхэх
                ёстой,”  гэж  ордны  урдуур  гинжтэй  чирэгдэн  яваа  Дүүмхаммерыг
                хараад нүдээ  ширүүн  эргэлдүүлэн  бархираад нударга зангидаж, “Би
                түүнийг дуртайяа алахсан.” хэмээн харуусан хэлэв.



                “Түүнийг Андерсити рүү авч яваа,” хэмээн Артас хэлэв. Хааны ордны
                доор  байрлах  энэ  эртний  буг  чөтгөр  болсон  хаадын  сүнс  хоргодсон
                газар  доорх  шорон,  муу  усны  хонгил,  муу  ёрын  далд  бүхний  үүр
                уурхай  болсон  Андерсити  буюу  өөрт  тохирсон  нэрийг  аль  хэдийн

                олжээ. Энэ бол нийгмийн аль болохгүй, бүтэхгүй бүхний очдог өөр
                нэгэн  чиглэл  ажээ.  Харанхуй,  нойтон,  заваан  Андерсити  хот  руу
                зөвхөн  хоригдлууд болон  үхдлүүдийг  илгээдэг  ч нийгмийн  хамгийн
                ядуугийн  ядуу  эсвэл  орон  гэргүйчүүл  байгалийн  хатуу  ширүүнийг
                тэсвэрлэхийн тулд ийш ирж хоргодсон байх нь ч бий, эсвэл ямар нэг

                юмыг хууль бусаар олж авья гэвэл эндээс хайгуулаа эхлэсэн ч болно.
                Энэ  газрын  тухай  Артас  тодорхой  ойлголттой  болсон  байлаа.
                Байсхийгээд  л  ордны  харуулууд  газар  доош  орж,  бохирдлыг
                цэвэрлэхээр бүтэшгүй бөгөөд цөхрөнгөө барсан ажилд явах ч хэзээ ч
                дийлээгүй.



                “Хэн  ч  Андерситигээс  эргэж  ирдэггүй  юм,”  хэмээн  Артас  найзыгаа
                тайвшруулахыг аядав. “Тэр олзлогдож алуулна.”


                “Тэгвэл  тун  сайн,”  гэж  Варайан  хариулаад,  “Боломж  гарсан  дээр  нь
                Туралион түүнийг хөнөөх ёстой байсан юм.”


                Варайаны  үг  нүдээ  олсон  мэт  сонсогдов.  Аугаа  оркын  удирдагч
                өөрийг  нь  чичлэх  хүмүүсийн  жигшил  зэвүүцэл,  үзэн  ядалтыг

                дуулгавартайгаар  хүлээн  авч  байгаа  мэт  харагдсан  байлаа.  Тэрээр
                гэмтсэн  мэт  харагдаж  байсан  ч  хэрэг  дээрээ  цоо  эрүүл  байсан  аж.
                Артасын  чих  тавин  бага  багаар  дуулж  мэдснээр  бол  хөгшин  оркын
                зүрх  нь  мохсон  хэмээн  харуулууд  түүнийг  хайхрахаа  больсон  аж.

                Удалгүй Дүүмхаммер газар доорх шоронгоос оргож, түүнтэй учирсан
                харуулууд  бүгд  амь  үрэгдсэн  аж.  Түүнийг  хэрхэн  оргосоныг  хэн  ч
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33