Page 33 - Артас Лич хаан
P. 33

шүргэх  зөөлөн  хилэн  тансар  мэт  хошууг  нь  ажиглав.  Ялагдашгүй
                эмээл  тавиулж  заншсан  байлаа;  энэ  бол  морины  нуруун  дээр  гарах

                удаан, тэвчээр шаардсан дэс дарааллыг нэг. Гэсэн ч зайдан унах нь хүн
                дасгахаас  амар.  Артас  морь  малтай  удаан  харьцаж  байсан  болохоор
                амандаа зөөлөн залбираад Ялагдашгүйг хажуу тийш зайлж гишгэхээс
                өмнө нуруун дээр нь үсрэн гарав.


                Ялагдашгүй  арагш  гишгээд,  ууртайгаар  урт  янцгаав.  Артас  түүний
                орооцолдсон зогдороос хоёр гараар зуурч, урт хоёр хөлөөрөө гэдсийг

                нь  даруулан  хавчлаа.  Морь  дороо  бухаж,  булгисан  ч  Артас  тогтож
                үлдэв. Ялагдашгүй модон доогуур давхиж түүнийг мөчирт цохиулан
                унагах гэхэд Артас дуу алдсан хэдий ч бас л тогтож үлдлээ.


                Удалгүй тэр Артасаас хажиглахаа больж давхиж эхлэв.



                Давхих  биш  нисч  байлаа.  Эсвэл  зүгээр  л  морины  нуруун  дээр
                байдгаараа бөгтийж, салхи сөрөн ярзайтлаа инээх толгой нь эргэсэн
                залуу хун тайжд нисч буй мэт санагдсан байх. Тэр урьд нь хэзээ ч ийм
                хурдан  амьтны  нуруун  дээр  гарч  үзээгүй  тул  зүрх  нь  хөөр  баяраар
                лугшиж  байлаа.  Тэр  Ялагдашгүйг  залахыг  ч  оролдсонгүй;  харин
                нуруун дээр нь тогтох гэж л хичээж явлаа. Тэр бол, догшин мөртлөө

                үзэсгэлэнтэй, ялгуусан, үгээр дүрслэхийн аргагүй түүний мөрөөдөж
                байсан тэр бүх зүйлийг шингээсэн адгуус мөн байлаа. Хамдаа тэд --


                Юу  болсныг  ухаарч  амжаа  ч  үгүй  байхад  Артас  агаарт  хүчтэй

                шидэгдэн өвсөн дээр эвгүйхэн уналаа. Хүчтэй доргисноос хэсэг зуур
                амьсгаа ч авч чадсангүй. Аажуухан хөл дээрээ босвол бие нь хөндүүр
                болсон ч юу ч гэмтээгүй байв. Гэсэн ч Ялагдашгүй юу юугүй давхин
                алга болж, алсад харагдах цэг мэт замхрав. Артас ууртайгаар сондуул
                өшиглөөд  нударга  зангидан  чамайг  дахиж  заавал  унана  даа  хэмээн

                өөртөө андгайлав. Тэр үнэхээр өдөөгдсөн байлаа.


                Олныг Гэгээрүүлэгч Сер Утер түүнийг эргэн ирэхийг хүлээж байлаа.
                Артас  Чин-Хүрэнгээс  гулсан  буугаад  цулбуурыг  агтчинд  атгуулаад
                царайгаа мушилзуулав.
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38