Page 29 - Артас Лич хаан
P. 29

тайлбарлаж чадаагүй, учир нь тэрээр манаж байсан бүх харуулуудын
                хүзүүг хугалж хаясан байсан тул гэрчлэх хүн гараагүй гэдэг. Гэсэн ч

                бөөлжис          цутгам        муухай        үнэртсэн        бохирын         хоолойгоор
                Дүүмхаммерын  замд  таарсан  бололтой  золгүй  гуйлгачид,  гэмт
                хэрэгтнүүд  мөн  харуулуудын  цогцос  цувран  үлдсэн  байлаа.
                Дүүмхаммер  бүгдийг  ялгалгүй  алаад  ганц  удаагийн  оролдлогоор

                зугтаав.  Гэсэн  ч  удалгүй  Дүүмхаммер  дахин  баригдаж  хорих  лагерт
                хүргэгдэв.  Удалгүй  тэр  хорих  лагераас  ч  хүртэл  оргов.  Энэ  удаа
                Холбоотнууд түүнийг армиа цуглуулан дахин довтлоно хэмээн амьсгаа
                даран  хүлээж  байв.  Гэсэн  ч  хэн  ч  ирсэнгүй.  Магадгүй  Дүүмхаммер

                үхсэн эсвэл түүний тулааны онгод бүр мөсөн мөхсөн байх.


                Хоёр  жил  нүд  ирмэхийн  зуур  өнгөрч,  Хорде  анх  удаа  Азерот  руу
                нэвтрэн  орж  ирсэн  Хар  Хаалга,  Хоёрдугаар  Дайны  төгсгөлд
                Холбоотны битүүлсэн тэр хаалга дахин нээгдэх гэж байлаа. Эсвэл аль
                хэдийн  нээгдсэн  юм  уу,  юу  болж  байгааг  хэн  ч  түүнд  хэлдэггүй

                болохоор Артас итгэлгүй байлаа. Гэсэн ч тэр нэг л өдөр хаан болох
                болно. Тэр цагт тэрээр бүхнийг мэддэг болно.


                Энэ  өдөр  нарлаг,  дулаахан,  бие  бүлээцүүлсэн  сайхан  өдөр  байлаа.
                Тэрээр  хоёр  жилийн  өмнөх  жавартай  шөнөөр  эхээс  унагалахыг  нь

                өөрийн нүдээр харсан шинэ морьтойгоо гадагш гарахыг хүснэ. Тэрээр
                шинэ хүлгээ Ялагдашгүй хэмээн нэрлэжээ. Эсвэл дараа болох уу гэж
                тэр  сэтгэл  хоёрдон  эргэлзэнэ.  Яг  одоо  бол  тэрээр  Варайантай  анх
                тулалдаж,  Варайан  түүнийг  ичгэвтэр  байдалд  оруулсан  зэвсгийн
                агуулах руу алхаж явна. Анх түүнд цохиулахад мэдээж таагүй байсан

                ч бүтэн хоёр жилийн хойно ч тэр мартаж чадахгүй байв.


                Хоёр жил шүү.


                Артас сургуулилтын модон илд өрсөн тавиур руу очиж, нэгийг гартаа
                атгав. Арван нэгэн насанд нь түүний өв тэгш хөгжсөн биенээс асрагч

                нь  насанд  хүрсэн  эр  хүний  шинж  тэмдэг  “эр  шингэн”  анх  илрэхийг
                харж, түүнийг чангаар тэврээд мэгшин уйлж “нас бие гүйцсэн сайн эр
                болжээ” гэж хэлээд дахин түүнийг асрах хэрэггүй болсныг ойлгуулав.
                Тиймээ, тэр үнэхээр 11-хэн насандаа 176 см өндөр, өргөн биеэрхүү
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34