Page 24 - Артас Лич хаан
P. 24

наснаасаа  бусдыг  бүгдийг  алдсан  ийм  л  үед  Варайан  язгууртан
                хэвээрээ,  бусдад  хүндлэгдэж  байгаа  гэдгээ  мэдрэх  учиртай.  Варайан

                уруулаа хазаад, толгой дохин,


                “Баярлалаа,” гэж арай ядан хэлэв.


                “Артас,  би  түүнийг  чамтай  үлдээлээ.  Чи  сайн  халамжлаарай.”  гээд
                хэлсэн үгээ батлах мэт Варайаны мөрийг атгаад, гарч одов.


                Хоёр жаал бие биенээ ажиглана. Артасын ухаан санаа хоосорсон мэт
                хэлэх  үг  олдохоо  болив.  Нам  гүм  байдал  тэдний  дунд  хэсэг  зуур
                таагүйхэн  үргэлжлэв.  Эцэст  нь  Артас  гэнэт  үг  алдан,  “Эцгийн  чинь

                өмнөөс харамсаж байна.” гэв.


                Варайан давхийтэл цочоод, эргэж Лордрамер Нуур руу харсан аварга
                том цонх руу алхав. Өглөөнөөс хойш шуурсан цасан шуурга намжиж
                аажмаар доошлон газрын энг нам гүм цагаан хучлагаараа хучсан байв.

                Цэлмэг  өдөр  бол  Фенрис  Цамхаг  хүртэл  шууд  харагддаг  юм,  харин
                ийм  өдөр  юу  ч  үзэгдэхгүй  нь  тоогүй.  “Баярлалаа.”  гэж  Варайаныг
                хариулахад,


                “Түүнийг  нэр  төртэйгээр  тулалдаж,  чадах  бүхнээ  хийсэн  гэдэгт  би
                итгэлтэй байна.” гэж Артас хэлэв.


                “Үгүй ээ, Түүнийг хороосон юм.” гээд Варайаны хоолой нь бүдгэрч,
                ямар  ч  сэтгэл  хөдлөл  түүнээс  илэрсэнгүй.  Артас  түүн  рүү  эргэж

                хараад сандрав. Түүний байгаа байдал Артастай харьцуулбал өвлийн
                хахир  хүйтэн  өдөр  шиг  биеэ  барьсан,  баргар  байлаа.  Тэрээр  амьд
                боловч нүдэнд нь цус хурсан мэт хүрэнтэж, нэг л тийш хөдөлгөөнгүй

                ширтэх  агаад  шаналалаар  дүүрсэн  харагдана.  “Итгэлтэй  гэсэн  нэг
                эмэгтэй найз нь аавтай ганцаарчлан ярилцья” гээд авч явсан юм. Дараа
                нь тэр эмэгтэй түүнийг хороосон. Яг зүрхэнд нь хутга зоосон байсан.”
                гэж Варайан өгүүлбрээ дуусгав.


                Артас  хэлээ  унагах  шахан  ам  нь  ангайж,  гөлрөв.  Тулаанд  нэр

                төртэйгээр  үрэгдсэн  гэж  хэлэх  ч  амаргүй  байсан,  гэтэл  үүнд  яаж
                хариулах билээ --
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29