Page 20 - Артас Лич хаан
P. 20

Теренас  хэсэг  зуур  хүү  рүүгээ  нухацтай  хараад,  хоёр  тийш  толгой
                сэгсрэв. “Үгүй. Чи энэ хэрэгт оролцохгүй байсан нь дээр гэж би бодож

                байна.”


                Артас аянганд ниргүүлэх мэт цочирдов. Оролцуулахгүй гэнэ ээ? Тэр
                аль хэдийн есөн нас хүрсэн! Тэдний маш чухал холбоотон улсад маш
                том  аюул  нүүрлээд,  үүнээс  болж  өөрөөс  нь  хэдхэн  насаар  ах  жаал
                хүү эцэггүй болсон байхад хэмээн бодоод гэнэт дотор нь уур маналзах

                шиг  болов.  Гэтэл  эцэг  нь  түүнийг  яагаад  ингэж  их  хорино  вэ?  Тэр
                яагаад улс гүрэнд нь болж буй чухал үйл явдлуудад гар бие оролцож
                болохгүй гэж?


                Тэрээр  Теренасыг  ганцаараа  байсан  бол  аль  хэдийн  хэлчихсэн  байх
                ёстой ууртай үгсээ аман дотроо арай гэж барьж байв. Хэдийгээр энэ

                асуудал  дээр  гарцаагүй  түүний  зөв  байсан  ч  хурсан  энэ  олны  өмнө
                эцэгтэйгээ ам мурийж болохгүй. Артас оволзсон их сэтгэл хөдлөлөө
                дарж ядан гүнзгий амьсгаа авангаа, бөхийн ёслоод гарч одлоо.


                Цагийн  дараа,  Артас  Менетил  хүлээн  авах  танхимын  доторх  хааны
                сэнтий рүү харсан олон балконы сандлуудын нэгэн дээр тухлан сууж

                байв.  Тэрээр  дотроо  их  л  маадгар  инээж,  хэрэв  сургагчдын  нэг  нь
                түүнийг  хичээлээ  унш  хэмээн  шахвал  балкон  дээр  гүйж  гараад
                сандлын доогуур орчихно гэж баясна. Тэрээр сэтгэл нь хөөрч, тэгснээ
                дахиад нэг хоёр жилийн дараа тэр сандал доогуур багтахаа болино, тэр

                үед түүнийг аав нь хурал цуглаанд оролцуулахыг зайлшгүй зөвшөөрч
                л таараа.


                Энэ  бодол  түүнд  таатай  санагдав.  Жаал  хүү  гадуур  хувцсаа  хуйлж
                дэрлээд,  дээш  харж  хэвтээд  гийчдийг  хүлээв.  Хананд  асаасан  олон
                бамбар,  нүүрсэн  халаагуурууд  мөн  хурсан  олон  хүмүүсийн  амьсгал

                жижигхэн  танхимыг  бүлээцүүлнэ.  Өрөөнд  тогтсон  дулаан  мөн
                ээлжлэн бувтнах элч нарын нэгэн хэвийн яриа түүнийг нозооруулан,
                бүр унтуулж орхив.


                “Эрхэм Дээдэсээ.” гэсэн,
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25