Page 15 - Артас Лич хаан
P. 15

бидэнд хэлүүлсэн байсан. Би чамайг олж, ордон руу буцааж хүргэхээр
                ирлээ. Чи ийм үед жирийн ардуудтай тоглож байж хэрхэвч болохгүй.”



                Цочирдсон  Артас  Тогтуун  Хүрэний  зогдороос  чангаар  базсаар
                толгойгоо  гудайлгаж  урагш  эгцлэн  харав.  Стормвинд!  Артас  хэзээ  ч
                тэнд  очиж  үзээгүй  боловч  энэ  хотын  тухай  мартахын  аргагүй  олон
                сонирхолтой түүх сонсож байсан. Түүний сонссоноор Стормвинд бол
                аварга том чулуун хана, гоёмсог байшингуудтай хүчирхэг хот байсан

                байх  учиртай.  Энэ  хотыг  харийн  довтолгоон  болон  хүчит  шуургыг
                тэсвэрлэж,  юунд  ч  сөнөөгдөхгүй  хэмээн  хүмүүс  болон  одой  нар
                нийлж, “Шуурганд Үл Дийлдэх Хот буюу Стормвинд” хэмээх нэрийг
                өгч хамгийн бөх бат технологиор барьсан гэдэг. Үүнийг эзлэгдсэн гээд

                бодохоор  –  хүн  төрөлхтөний  сор  болсон  ийм  хотыг  эзлэх  ямар  хүч
                байж болох вэ?


                “Тэдэнтэй хамт хэдэн хүн ирж байгаа вэ?” хэмээн хот руу буцах замаар
                хурд  аван  харайлгах  морин  төвөргөөний  бөмбөрдөлтөөс  хоолой
                давуулах  гэж  салхи  сөрүүлэн  илүү  хүчтэй  хоолойгоор  хашгиран

                асуув.


                “Мэдэхгүй ээ. Лав л цөөхүүлээ биш гэдэг нь тодорхой. Амьд гарсан
                бүх хүн ирж байгаа гэж элч хэлсэн.”


                Амьд  гарсан  юу  гэнэ  ээ?  хэмээн  Утерын  яриаг  дуулалгүй,  “Бас  Хун
                Тайж Варайан уу?” Тэрээр хөрш улсуудын бүх л хаад, хатад, хун тайж

                болон гүнж нарын нэрийг мэддэг шигээ Варайаныг ч бас хар багаасаа
                дуулсаар,  мэдсээр  ирсэн.  Гэнэт  түүний  нүд  нь  сая  нэг  юм  ухаарсан
                мэт бүлтийж, Утер зөвхөн Варайан л ирж байгаа гэлээ, Хун Тайжын
                эцэг Хаан Лэйны нэрийг дурьдсангүй --


                “Варайан  удахгүй  хаан  болно.  Хаан  Лэйн  Стормвиндтэй  хамт  амь

                үрэгдсэн.” гэхэд,


                Варайаны  тухай  гэнэтийн  энэ  эмгэнэлт  мэдээ  орон  гэргүй  болсон
                мянга  мянган  хүнээс  илүү  Артасын  сэтгэлийг  хүчтэй  эмзэглүүлэв.
                Артасын гэр бүл Варайаны гэр бүлтэй дотно холбоо сүлбээтэй байсан
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20