Page 11 - Артас Лич хаан
P. 11
Нэгдүгээр хэсэг: Хан хүү
Нэгдүгээр бүлэг
Толгойг нь хөдөлгөхгүй сайн барь, айн; яг болж байна, хүү минь!”
Жирийн үед цайвар цагаан байдаг арьс нь саарал болтлоо хөлөрч
норсон цагаагч гүү нүдээ эргэлдүүлэн янцгаана. Хожмын нэг өдөр
Лордароны Хаант Улсыг захирах Эзэн хаан II Теренас Менетилын
цорын ганц хүү, титэмт Хун Тайж Артас цагаагч гүүний цулбуураас
чанга атгаад, тайвршруулахаар амандаа зөөлөн бувтнав.
Гүү толгойгоо огцом савж, есөн настай хүүг бараг унагаах шахав.
“Воах, Цагаан Зогдор минь, тайвшир,” гэж Артас хэлээд, “Тайван бай,
охин минь. Бүү санаа зов. Бүх юм сайхан болно.” гэж шивнэв.
Жорум Балнирын инээд нь хүрч, баясгалантай царайгаар, “энэ унаганы
хэмжээтэй юм чамаас гарч байна гээд боддоо, чи тайван байж чадах уу,
эргэлзэж л байна шүү, хүү минь.” гэв.
Түүний хүү Жарим аав болон хан хүү хоёрын дэргэд ирж наалдаад,
Цагаан Зогдорын ангалзан тамшаалах амнаас тургигдсан нойтон
халуун хөөс хөлөн дээр нь тусахыг үзээд инээдээ барьж чадалгүй нуг
нуг хийтэл инээв, Артас ч бас түүнийг дагаж хөхрөв.
“Дахин нэг дүлээд орхи, охин минь,” хэмээн Балнир хэлээд, цагаан
бүрхүүл мэт хальсаар хучигдан шинэ ертөнцөд төрөхөөр тэмүүлэн
замынхаа талд хүртэл цухуйсан унаганы биеийг харж, эхийнх нь
хажуу биеэр аажуухан тойрч ажиглав.
Артас энд байх учиргүй боловч тэрээр хичээлгүй үедээ Балнирын
арчилж тэжээдэг морьдыг сонирхохоор бас үеийн найз Жаримтайгаа
тоглохоор үргэлж Балнирын агтны жүчээ рүү хэнд ч мэдэгдэлгүйгээр
ирдэг болсон байлаа. Балнирын сайтар арчилсан морьдыг язгууртнууд
байнга уналга болон хэрэглээндээ зориулж худалдан авдаг ч угтаа бол
агтчины хүү хан хүүтэй нөхөрлөх нь ордоны ёс жаягын дагуу
“тохиромжгүй”-д тооцогдох боловч хоёр хүү үүнийг үл тоомсорлож