Page 6 - Артас Лич хаан
P. 6

тускарр  биш  дээ  биш,  харин  айсандаа  дагжин  чичрэв.  “Тэр  зүүдлэж
                байна,” хэмээн тэдний дундаас нэг нь нүд нь гэрэлтэн, хууз нь өрвийн

                бувтнахад,  “Чимээгүй  бай,”  хэмээн  Атиук  сөөнгө  хоолойгоор
                зандрахад  ердийнхөөс  илүү  ууртай  мэт  байгаа  сонсогдов.  Хүүхэд
                цочиж нэг уйлагнаад, дахин чимээгүй болоход дахиад л зовиуртайгаар
                мэгших мэт цасан шуурганы улиа үргэлжлэв.


                Гүнзгий  хүржигнэсэн  чимээ  утаа  дэгдэх  мэт  тархаж,  үггүй  хэрнээ

                бүхнийг  өгүүлэх  энэ  чимээ  араасаа  бүгдийг  дагуулав.  Үггүй  энэ
                дуудлага  бөмбөр  болон  дамрын  нүргээнээр  баяжиж,  дотор  дэнслэм
                хүчтэй  онгодыг  мэдрүүлнэ.  Таунка  тосгоны  харуулын  дугуй  цамхаг,

                нуувч  мөн  хорогдох  байрууд  шуурганы  хүчийг  бага  ч  боловч
                зөөлрүүлэх  ба  энэ  нутгийн  хатуу  хахирыг  тэсвэрлэхээр  барьсан
                матмал таазтай байшингууд нь дотоод дулаанаа сайн барьдаг аж.


                Сэтгэлд хоногшсон эртний мөргөлийн дуутай зэрэгцэн салхины улиа
                сонсогдсоор  л  байлаа.  Камику  хэмээх  нэртэй  бөө  савдаг  дуудаж
                бүжиглэх зуураа гишгэдэл алдаж, туурай нь эвгүйхэн холбиров. Гэсэн

                ч  тэрээр  тэнцвэрээ  олж,  үргэлжлүүлэн  бүжив.  Төвлөрөлт.  Бүх  юм
                төвлөрөлттэй  холбоотой.  Байгалийн  хатуу  ширүүн  үзэгдлүүдэд
                хатуужиж, хэрхэн зохицон амьдрахтай холбоотой; энэ л аргаар хахир
                хатуу, өршөөлгүй энэ нутагт түүний ард иргэд нь амьдарч тэмцсээр

                иржээ.


                Камикуг бүжихэд хүзүүнд нь хөлс чийхарч, харлана. Том бор нүдээ
                аниж төвлөрсөн байх ба туурайнууд нь хүчирхэг хэмнэлээ дахин олов.
                Тэрээр  богино  эврүүдээрээ  агаар  зүсүүлэн,  толгойгоо  арагш  саваад,
                сүүлээ  татгануулав.  Бусад  нь  түүнийг  дэргэд  бүжив.  Таазан  дахь

                утааны  цоорхойгоор  цасан  шамрага,  хүйтэн  салхины  урсгал  саадгүй
                нэвтрэх хэдий ч бүжиж хөлөрсөн биендээ мөн ил галын илч дулаанд
                шатах мэт дулаан бас ая тухтай байв.


                Орчлон хорвоог орвонгоор нь эргүүлэх аймшигт шуурга болж буйг тэд

                бүгд мэдэж байгаа. Тэд энгийн зүйлийг удирдаж чаддаг шигээ салхи,
                шуургыг  удирдаж  чаддаггүй  байлаа.  Үгүй,  ертөнцийг  ингэж
                хүйтрүүлж байгаа нь түүний хийж байгаа ажил. Гэсэн ч тэд хүйтний
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11