Page 5 - Артас Лич хаан
P. 5

Эхлэл. Зүүд

                Өвдсөн нялх хүүхэд чарлах мэт салхи хүчтэй улина. Бие биеийн илч
                дулааныг  шуурганд  алдахгүй  хэмээн  утгуур  соёотын  сүрэг  ижилээ

                налж, хамтдаа бөөгнөрсөн байна. Зузаан арьс, сагсгар үсэн бүрхүүл
                нь  тэднийг  хамгаалах  боловч  энэ  хахир  ширүүн  шуурганаар  сүргээс
                төөрвөл  ганцаар  хөлдүүс  болно  гэдгийг  тэд  адгуусны  совингоор
                мэдэж байв. Тэд чичирч, мөөрөлдөх тугалнуудаа дундаа хийж, тойрог

                болон овоорсон байв. Толгой дээрх нүсэр том том эвэрүүдээ даахгүй
                мэт  цасанд  хучигдсан  газар  руу  шаагаад,  хуйлрах  цасан  шуурганы
                эсрэг нүдээ тас анин хэвтэцгээнэ. Амьсгалахад савсах уур хошууг нь
                хөлдөөж,  мөсөөр  бүрхсэн  байх  хэдий  ч  бие  биеийн  илчэндээ

                бөөгнөрсөн  тэд  шуургыг  тэвчинэ.  …Өөр  өөрсдийн  үүрэндээ  чоно,
                баавгай нар шуурга намжихыг хүлээнэ. Зарим нь сүргээрээ овоорч, ая
                тухтай  байхад,  зарим  нь  сүргээс  хөөгдсөн  мэт  ганцаар  тарчлан
                дагжина.  Тэд  яаж  ч  өлсөж  өлбөрч  байсан  гадаах  тасгим  хүйтэн
                шуурга  намдаж,  нүд  сохлом  ширүүн  цас  балбахаа  болихоос  нааш

                үүрнээс цухуйж үл чадна.


                Тэнгисээс  шуугих  салхи  Камагуа  тосгоныг  нүүр  нүдгүй  балбах  ч
                усны аварга амьтдын ясаар барьж босгосон хашаа нь багагүй нөмөр
                болох  боловч  үлдэгдэл  салхи  завсраар  нь  шуугисаар  байх  аж.

                Тоологдолгүй  өнгөрсөн  олон  зуун  жилийн  турш  энд  оршин  суусаар
                ирсэн  тускарр  нар  шуурга  намжихаар  гэр  орноо  дахин  тордож,  тор
                урхи тавих ажилаа хийх нь гарцаагүй. Тэдний гэр сууц хэдийгээр бат
                бөх хийцтэй боловч ийм шуурга буухаар байнга л сүйтгэгддэг байлаа.
                Газарт  гүн  малтаж барьсан  бүлгийн  том гэртээ  бүгдээрээ  цуглараад,

                шуурганд  дэрвэлзэх  вий  хэмээн  сөхөвчнүүдээ  сайтар  даруулж
                холбоод,  утаа  баагисан  тосон  чийдэнгээр  гэрэл  гарган  сууцгаана.
                Хамгийн ахмад нь болох Атиук тэвчээр заан чимээгүй хүлээнэ. Тэрээр

                сүүлийн  долоон  жилд  ийм  хүчтэй  шуурга  тавихыг  олон  удаа  үзсэн.
                Он  удаан  жил  амьдарсан  болохыг  нь  шарласан  урт  соёо,  хүрэн  бор
                арьсан  дээрх  гүнзгий  атираанууд  нь  гэрчилнэ.  Гэсэн  ч  энэ  шуурга
                байгалийнх  гэхээс  илүүтэй  өөр  гарал  үүсэлтэй,  шуурганаас  илүү
                шуурга  байлаа.  Тэрээр  нялхсаа  гүйлгэн  хараад,  даарсандаа  биш,
   1   2   3   4   5   6   7   8   9   10