Page 9 - Артас Лич хаан
P. 9

хэмээн  төвөгшөөх  болжээ.  “Би  тэмцэж  залхлаа.  Үүнийг  нэг  мөр
                дуусгацгаая.” гээд,


                Орк  жаал  хүү  рүү  залжинаар  хялайн  хараад,  гавал  царайлсан

                төрхөөрөө  сэжгийн  муухай  хөхрөв.  Жаал  хүү  дахин  ханиалгах
                боловч  оркын  харцнаас  дальдирсангүй.  Жаал  хүү  аажуухан  бөгөөд
                хүндэтгэлтэйгээр  оркоос  харцаа  шилжүүлж,  ярианд  нь  залхсан
                шинжтэй суух нөгөө хүнийг эгцлэн харав.


                “Тиймээ,” хэмээн орк хэлээд, “Ингээд ямар ч нэмэргүй. Удахгүй чиний

                сэрэх цаг болно. Сэрээд, дахин энэ ертөнцөд хөл тавина.” хэмээн нүд
                нь гялалзан хүн рүү хандаж хэлээд, “Сонгосон замаараа дахин явна.”
                гэв.


                Нүүрэн  дэхь  гавлын  зураг  нь  ховхорч,  дээр  нь  эргэлдэх  өөр  нэг

                салангид амьтан болох мэт санагдаж, өргөөнд хөдөлгөөн оров. Ганц
                хормын  өмнө  модон  луу  байсан  бамбарын  сууриуд  мушгиран
                эргэлдэж  амь  ороод,  толгойгоо  сэгсэрэхэд  аманд  нь  зуулттай  байсан
                галт  бамбарууд  бөхөж,  өргөөг  харанхуй  том  сүүдэр  залгив.  Гадаа
                салхи  ульж,  өргөөний  үүд  тас  хийтэл  нээгдэв.  Гэр  доторх  гурвыг

                эргэлдсэн цас бүрхэн авлаа. Өөрийг нь нөмрөг мэт ороон авах хүйтэн
                салхийг  хүлээж  байсан  мэт  нөгөө  хүн  гараа  дэлгэв.  Нүүрэн  дээрх
                гавлын  зургаа  маасайтал  ярзайлган  өвгөн  орк  зугаатайгаар  инээд
                алдаад,



                “Хувь заяа чинь миний гарт байгааг чамд үзүүлье, чи зөвхөн түүнийг
                хороож байж жинхэнэ хүч чадалд хүрнэ.” гэв.


                Жаал хүү эмзэг, турьхан биетэй тул хүчтэй хүйтэн салхинд ороолгон
                сандлаасаа  цохигдож  уналаа.  Гэсэн  ч  тэр  хүчээ  шавхан  салгалж,
                амьсгалахдаа  амнаасаа  жаахан  жаахан  уур  савсуулан,  сандал  өөдөө

                мацав.  Тэрээр  нөгөө  хүн  рүү  хачин  эвгүй  харц  чулуудаж  --итгэл
                найдвар, айдас хүйдэстэй бас эрс шийдэмгий харцаар,


                “Бүх  юм  арай  ч  дуусаагүй  байна  аа,”  хэмээн  хоолой  шахан
                шивнэснийг  гавал  царайт  оркын  зэвүүн  инээд  болон  исгэрэх  салхин

                дундаас нөгөө хүн сонсож чадсан байв.
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14