Page 8 - Артас Лич хаан
P. 8

эзэмшсэн бөө байсан агаад одоо ч гэсэн, хүний зүүдэнд орж буй төрх
                нь хүртэл дотор эвгүйцэм сүрдмээр байв.



                Харин  хүү  тийм  биш  байлаа.  Нэгэн  цагт,  тэрээр  гүн  тэнгис  мэт  тод
                ногоон  нүдтэй,  хонгор  шаргал  үстэй  царайлаг  хүүхэд  байсан
                бололтой. Гэхдээ нэгэн цагт гэдэг нь одоо биш.


                Жаал  хүү өвчилсөн  байв. Тэр  хүүгийн  яс нь  махнаасаа сугарах гэж
                буй мэт хэрзийсэн нарийхан, туранхай болсон аж. Нэгэн цагт хурцаар
                гэрэлтэж байсан  нүд нь  бүүдийж,  ухархай  руугаа хүнхийгээд, зовхи

                нь  нарийхан  хальс  мэт  болжээ.  Нүүрэн  дээр  нь  туурсан  бондгор
                товруунууд  зад  тавин,  дотроос  нь  ногоон  шингэн  шүүрнэ.
                Амьсгалахад  ч  хүнд  байгаа  нь  илт  бөгөөд  жаал  хүүгийн  амьсгал
                давчдан цээж татуулан зогьсов. Аль эрт лугшихаа болих ёстой байсан

                хэдий  ч  одоо  болтол  зовлонтойгоор  дэлсэх  хүүгийн  зүрхийг  нөгөө
                хүн чих тавин чагнана.


                “Тэр  энд  байсаар  л  байна,”  хэмээн  орк  хэлээд,  жаал  хүүгийн  зүг
                хуруугаар чичлэв.


                “Тэр удахгүй ээ,” хэмээн нөгөө хүн хариулав.


                Түүний  үгийг  батлах  мэт  хүү  ханиалгаж  эхлэв.  Цус,  залхаг  хоёр

                ширээн дээр цацагдаж, жаал хүү шал өмхий амаа дагуулан нарийхан
                бугуйгаар шудран арчив. Жаал үг хэлэхээр өөрийгөө илт хүчлэн байж
                амьсгаа аваад, хоолойгоо тасалдуулан,


                “Чи --чи намайг арай ч дийлээгүй. Би чамд --үүнийг батлах болно.”
                гэхэд,


                “Муу мулгуу, чи зөрүүд шигээ мунхаг амьтан,” хэмээн орк архираад,

                “Чи аль эрт дийлдсээн.” хэмээв.


                Тэр  хоёрын  яриаг  сонсох  хүн  сэнтийнийхээ  бариулаас  улам  чанга
                атгав.  Энэ  зүүд  сүүлийн  хэдэн  жилийн  турш  маш  олон  удаа
                давтагдлаа;  тэрээр  энэ  зүүдийг  одоо  зугаатай  гэхээс  илүү  яршигтай
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13