Page 4 - Артас Лич хаан
P. 4
Фаол зөв шүү хэмээх мэт гялс нэг ирмээд, хоёул хуврагууд болон
паладинууд руу эргэж, “Ах дүү нараа - та бүхэн энэ ёслолын гэрч
болохоор ирсэн - гараа өргөн энэ хүнийг гэрэлтүүлэгтүн”.
Ирсэн хуврагууд болон хөлөг баатрууд бүгд баруун гараа өргөж,
зөөлөн алтархаг гэрэл бий болгов. Тэд тус тусын гэрэл цацруулсан
гараа Артас руу чиглүүлэн, нийлсэн том гэрэл Артасыг чиглэн ирэв.
Нүдээ бүлтийтэл гайхширсан Артас ариун гэрэл түүнийг бүчин авах
нь хэмээн хүлээв.
Гэсэн ч юу ч болсонгүй.