Page 14 - Артас Лич хаан
P. 14

хоёр хүн суулгасан ч илүү хурдан давхина.” гээд доош гараа сунгаж
                Артасын гарнаас бариад ямар ч жингүй юм өргөж буй мэт ганц татаад

                урдуураа суулгав. Хар хурдаар довтолгож ирсэн морин төвөргөөний
                дуунаар  Вара  байшингаас  гарч  ирсэн  байлаа.  Вара  алчуураар  хоёр
                гараа арчих ба хамар дээр нь хэсэг гурил наалдсан харагдана. Түүний
                хоёр цэнхэр нүд байдгаараа бүлтийчихсэн нөхөр рүүгээ санаа зовсон
                шинжтэй харахад, Утер түүн рүү эелдэгээр толгой дохин мэндчилээд,


                “Энэ  талаар  дараа  ярилцья,”  гэж  хэлээд  “Хатагтай.”  хэмээн  Утер

                өгүүлбэрээ  дуусгав.  Утер  дуулгатай  гараа  духныхаа  урдуур  өргөж
                найрсгаар  ёслоод  Тогтуун  Хүрэнг  хуягласан  гутлаараа  гуядан  адгуус
                цочтол үүрсүүлж давхин одов.


                Утерын гар  Артасын бэлхүүсээр  даруулан  ороосон  ган  төмөр мэт  л

                санагдана. Хүүгийн дотор айдас хурж буй мэт хэсэг зуур сэтгэл аягүй
                болсон ч Утертэй хамт аялж байгаа болохоор удалгүй сэтгэл уужрав.
                “Би морь унаж чадна аа,” гэж хэлээд санаа зовсноо нуух мэт ундууцсан
                царайгаар, “Юу болсныг надад хэлээч.” гэв.


                “Өмнөд эргээс нэг морьтон ирээд буцсан. Тэр таагүй мэдээ дуулгасан.

                Хэд  хоногийн  өмнө  хэдэн  зуун  жижиг  онгоцтой  дүрвэгсэд
                Стормвиндээс  ирж  манай  эрэг  дээр  газардсан  байна,”  хэмээн  Утер
                хэлэв.  Тэрээр  хүүгээс  гараа  салгасангүй.  Артас  анхааралтай  сонсож
                байснаа түүний хүчирхэг гарын доор мурчигнан хөдөлж чадахгүйгээ

                ойлгож,  хүзүүгээ  гэдийлгэн  Утерын  ширүүн  хөх  царайг  доороос  нь
                харж,  гүн  ногоон  тэнгис  мэт  нүдээ  бүлтийлгэн  өлийлгөхөд,  Утер
                “Стормвинд эзлэгдсэн байна” гэв,


                “Юу?  Стормвинд  уу?  Яалаа  гэж?  Хэнд  эзлэгдэнэ  гэж?  Та  юу  л  --”
                гэтэл,


                “Юу болсныг бид удахгүй олж мэднэ ээ. Амьд үлдэгсэд Стормвиндын
                нэгэн  үеийн  домогт  баатар  Лорд  Андин  Лотараар  удирдуулан  ирж

                яваа,  тэдний  дунд  Хун  Тайж  Варайан  ч  бий.  Хун  Тайж  Варайан
                бусадтайгаа удахгүй нийслэл хотод орж ирэх байх. Лотар ямар нэг юм
                Стормвиндыг  сөнөөсөн  тухай  түгшүүртэй  мэдээ  дуулгана  гэдгээ
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19