Page 16 - Артас Лич хаан
P. 16
– тэр өөрөө, эгч Калиа нь, Хатан эх Лиэнн мөн мэдээж Хаан Теренас.
Тэрээр бусад ванлигын удирдагчдын гэр бүл өөрийнх нь гэр бүлтэй
хэрхэн харьцдаг байсныг харсан тул тэдний хоёр гэр бүл хэр дотно
болохыг ч мэдэж байв. Төрөлх хотоо, амьдралаа бас эцгээ алджээ-
“Хөөрхий Варайан,” гэж хэлээд, нүднээсээ цөөн хэдэн өрөвдлийн
нулимс дуслуулав.
Утер түүний мөрөн дээр цочтол нь эвгүй цохиод, “Айе, тиймээ” гээд,
“Өнөөдөр тэр хүүгийн хувьд хар өдөр болж байна.” гэхэд,
Артас өвлийн цэлмэг боловч хүйтэн өдрөөс бус сэтгэл дэхь
мэдрэмжээс гэнэт бие нь дагжих мэт боллоо. Үдийн наран цэлмэг хөх
тэнгэрт илчгүйхэн туяарч, цасанд хучигдсан газрыг цавцайтал
гэгээрүүлж байсан ч түүний дотор харанхуй оргиж байлаа.
Хэд хоногийн дараа, Артас харуулуудын нэг болох Фалрикын дэргэд,
цайзын манааны хэрэм дээр зогсож, Фалрикт уур савссан аяга халуун
цай гардаж өгөв. Артас Балнирын гэрт айлчилдаг шиг цайзын
угаалгын өрөө, шивэгчин зарц нарын байр эсвэл төмрийн дархан
зэрэг дорд гаралтай эзэн хааны аж ахуйн албанд зүтгэх
ажилтнуудынхаар бараг бүгдийнхээр нь зочилдог байлаа. Теренас
үргэлж Артасыг болиосой гэх мэт санаа алдах ч Хун Тайжтай үг
сольсон хэргээр хэн ч шийтгэл амсаагүй тул аав нь тэдэнтэй нууцаар
зөвшилцсөн юм болов уу хэмээн гайхахад хүрдэг байлаа.
Фалрик сэтгэл хөөрөн баяртай инээгээд гүн хүндэтгэлтэйгээр
бөхийж, гараа бүлээцүүлэхээр хуягтай бээлийгээ тайлав. Цас
шуураад, тэнгэр сав саарал харагдах ч алсад тэнгэр арай гайгүй байгаа
бололтой үзэгдэнэ. Артас тохойн дээрээ тавьж нугалсан гараар
эрүүгээ тулан хана налж сууна. Тэрээр алсад харагдах Силвэрфайн
Ойгоор дамжин Өмнөд Эрэг хүрдэг Тирисфалын толгодоос эх авсан
зурайсан хар замыг ажиглана. Энэ замаар л Андин Лотар, шидтэн
Кадгар мөн Хун Тайж Варайан нар ирж байгаа даа.
“Юм харагдана уу?”