Page 25 - Артас Лич хаан
P. 25

Тэрээр өөрийн мэдэлгүй нөгөө хун тайжын мөрөн дээр гараа тавиад,
                “Өчигдөр  би  унага  төрөхийг  харсан,”  гэлээ.  Утгагүй  сонсогдож

                байгаа байх л даа гэхдээ л түүний толгойд орж ирсэн ганц зүйл байсан
                тул  хэрэг  болгон  хэлчихлээ.  “Тэнгэр  онгойхоор,  хоёулаа  очиж  унага
                үзье. Тэр энэ хорвоо дээрх хамгийн хөөрхөн амьтан.” гэвэл,


                Варайан  түүн  рүү  эргэж,  хэсэг  зуур  эгцлэн  харав.  Түүний  царайд
                гомдол,  үл  итгэл,  талархал,  өнгөрснөө  санасан  санагалзал,  мөн

                ухаарал зэрэг олон янзын сэтгэлийн хөдлөл холилдон харагдав. Гэнэт
                Варайан  хүрэн  нүднээсээ  нулимс  бөмбөрүүлэн,  эргэж  харан  уйлав.
                Тэр гараа хумхин элгэндээ наагаад, мэгших дуугаа хорих гэж хичнээн
                хичээвч  мөр  нь  чичигнэн  цурхиран  уйлагнав.  Хороогдсон  эцэг,

                алдагдсан эх орон, хохирсон хувь тавилангийнхаа төлөө магадгүй энэ
                мөчийг хүртэл харуусаж амжаагүй байгаад одоо л цаг нь болсон мэт
                энэ  нулимс  цаанаасаа  гарч  байв.  Артас  түүний  мөрөн  дээр  тавьсан
                гараа атгаж, хуруунууд нь атгагдахгүй чулуу мэт хөшсөнийг анзаарав.


                “Би  өвлийг  үзэн  яддаг,”  хэмээн  Варайаныг  зогьсон  уйлахад,  энэ

                энгийн  гурван  үгээр  сэтгэлийн  гүн  дэхь  далд,  гүнзгий  шаналалыг
                илтгэж  байгааг  Артас  ойлгож  байлаа.  Хажуу  дахь  хүний  ийм
                тэсвэрлэшгүй  уй  гашууг  хараад  юу  ч  хийж  эс  чадах  Артас  гараа
                буулгаж, эргэж цонхон дээр очиж гадагш ширтэв.


                Гадаа дахин цас орж эхлэж байв.
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30