Page 34 - Артас Лич хаан
P. 34

“Ялагдашгүй  хэдхэн  хоромын  өмнө  өөрөө  давхиж  ирсэн.  Цаадах
                чинь ташаан дээрээ муухай зүсүүлсэн байна лээ, гэхдээ морь сургагч

                зүгээр  гэж  хэлснийг  хэлж  сэтгэлийг  чинь  амраая.”  хэмээн  Утер
                өгүүлэв.


                Артас морьдыг цочоож, үргэсэн Ялагдашгүй давхиж одсон гэж Утерт
                худлаа  мэлзэв.  Гэсэн  ч  түүний  хувцасан  дээр  наалдсан  өвсний
                үйрмэгээс түүнийг унасаныг бэлээхэн анзаарах Утер үргээсэн ч бай,

                үгүй  ч  бай  хун  тайжийг  зөнөг  хашин  морь  Чин-Хүрэнгийн  нуруун
                дэрээс унасан гэхэд яав ч итгэхгүй.


                “Чи түүнийг унах арай болоогүйг мэдэж байгаа баймаар юм,” хэмээн
                Утер хэзээний мэдсэн мэт үргэлжлүүлэв.



                Артас санаа алдаж, “Би мэдэж байгаа.” “Артас, чи ойлгохгүй байна уу?
                Хэрэв чи түүнийг өдий насанд нь хэт их мордоод байвал, тэр --”


                “Би мэднэ ээ, мэднэ? Түүнийг зэрэмдэг болгочихно. Зөв үү? Ганц удаа
                л байсан юм.”


                “Дахиж ганц удаа гэж байхгүй шүү, ойлгомжтой юу?”


                “Тиймээ, эрхэм ээ,” гэж Артас уруу царайлан хариулав.


                “Чи дахиад л хичээлээ тасласан байна.” гэхэд, Артас хэлэх үггүй болж,
                Утер руу харж зүрхэлсэнгүй. Уурлаж, ичгэвтэр байдалд орж гомдсон

                Артас  сайхан  халуун  усанд  орж,  хандтай  цай  ууж  хөндүүрээ
                намжаахаас  өөр  зүйл  бодох  сөхөөгүй  байв.  Түүний  зүүн  өвдөг
                хавдаж эхлэв.


                “Чи  үдээс  хойшийн  мөргөлийн  хичээлд  арай  л  гэж  амжиж  ирлээ.”

                хэмээн Утер түүнийг өлмийнөөс нь толгой хүртэл ширтээд, “Гэхдээ
                чи  эхлээд  усанд  орох  хэрэгтэй.”  Артас  үнэхээр  их  хөлөрч  яг  л  адуу
                мал шиг ханхалж байв. Гэсэн ч энэ бол гоё үнэр, жинхэнэ үнэр гэж тэр
                дотроо бодно. “Бушуул. Тэгээд сүмд уулзая” гээд Утер эргэв.
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39