Page 39 - Артас Лич хаан
P. 39
гарамгай хийж чаддаг бас нэгэн зүйл болох архи нэрэхийг бас зааж
өгөх болов уу хэмээн гайхширсан ч асууж зүрхэлсэнгүй.
“Тийм дээ, би наадахыг чинь хэлээд байна. Би Аавд чинь хэлсэн, бүрэн
дэмжиж байна лээ. Удаан хойшлууллаа шүү дээ, жаал минь. Гэхдээ нэг
зүйлийг эхлээд тохирьё. Би ямар ч уучлалт хүлээж авахгүй. Би чамайг
маш шаргуу шахах болно. Чи ч шаргуу хичээллэ, би цагаа хоосон
гарздамааргүй байна. Хэрэв чи надад тэгж хэлбэл би тэр даруй
болино. Зөвшөөрч байна уу, жаал минь?”
Өөрөөс нь хэд дахин намхан биетэй нэгэн одой өөрийг нь “жаал
минь” хэмээн дуудаж буйд Артас хөх инээд нь хүрсэн ч зохисгүй
инээдээ хүчээр барьж, хэлээ хазаад, “Тиймээ, ноёнтоон,” хэмээн
омголуун хариулав. Мурадин толгой дохиод бахим том эвэршсэн гараа
түүн рүү сунгав. Артас гарыг нь базаж чанга сэгсрээд, инээд алдаж
хажуу талд Утертэй гүнзгий яриа өрнүүлж буй аавынхаа царайг
харлаа. Тэр хоёр түүний л тухай ярьж байсан мэт хоёул залуу хун тайж
руу нүдээ онийлгон бодол болсон харцаар ширтэхэд Артас дотроо
гүнзгий санаа алдав. Тэрээр эцгийнх нь энэ харц юу хэлж байгааг
даанч сайн мэдэж байлаа. Жэйнатай тоглохыг их хүссэн ч түүнийг
явахаас өмнө дахин харж чадахгүй байж ч магадгүй мэт санагдав.
Тэрээр Жэйнаг сугадан өрөөнөөс гарч буй Калиаг ажиглав. Гэсэн ч
хонгилын цаагуур Калиатай хамт далд орохоосоо өмнө Адмирал
Проудмуурын охин алтан шаргал толгойгоо эргүүлэн Артасын нүд
рүү нэг хараад, өөрийнхөөрөө дур булаам инээмсэглэв.