Page 41 - Артас Лич хаан
P. 41

Тэрээр  өдөр  тутмын  үүрэг  хариуцлагаасаа  зайлсхийх  гэсэндээ  ийм
                шийдвэр  гаргалаа  хэмээн  төвөг  болсонгүй.  Харин  ч  хүү  нь  ийм

                шийдэмгий  бөгөөд  хариуцлагатай  санал  тавьсанд  Теренасын  сэтгэл
                өег  болж,  Жэйна  ч  Теренасыг  зөвшөөрөөсэй  гэсэн  мэт  горьдлого
                тавин Артас руу инээмсэглэж, бүх зүйл яг Артасын санаснаар боллоо.
                Хүн бүр баяртай хоцров.


                Ингээд тод номин тэнгэрт нь наран гийж, ой хөвчөөр нь цэцэг ногоо

                алагласан, алхам тутам ан амьтан сүлжилдэх үзэсгэлэнт баян ойгоор
                зуны нэгэн сайхан өглөө цоглог, залуу Хун Тайж Артас Менетил гэгээ
                цацартал  инээмсэглэх,  хонгор  шаргал  үстэй  залуу  хатагтайг  ид
                шидийн гайхалтай хот руу дагуулан аян замд гарахаар болов.



                Тэд бага зэрэг хоцорч гарсан нь Жэйнагийн талаар Артасыг нэг зүйл
                анзаарахад  хүргэв.  Жэйна  цаг  сайн  барьдаггүй  аж  –  гэсэн  ч  Артас
                үүнийг  тоосонгүй.  Тэр  яарахгүй  байлаа.  Мэдээж  тэд  хоёулхнаа
                явсангүй. Ёсыг дагаж Жэйнагийн асрагч хатагтай, нэг хамгаалагч бас
                хоёр  агтчин  дагалдан  явах  болов.  Гэсэн  ч  зам  зуур  зарц  нар  өөр

                хоорондоо хууч хөөрч залуу хоёрт дотносох боломж олгов. Тэд хэсэг
                яваад  ойн  цоорхойд  өдрийн  цай  уухаар  түр  зогсов.  Тэр  хоёрыг
                бяслагтай  талх  мөн  устай  хольсон  дарс  ууж  байхад  Артасын

                хүмүүсийн нэг түүн дээр ирж,


                “Ноёнтоон,  таныг  зөвшөөрвөл  бид  өнөө  орой  Амбермиллын
                ойролцоо  буудаллах  бэлтгэл  хиймээр  байна.  Маргааш  бид  Даларан
                хүртэл шургуу явбал үдшийн бүрийгээр очих байх.”


                Артас  толгой  сэгсрээд,  “Үгүй  ээ,  цааш  явцгаая.  Бид  Хиллсбрадын
                ойролцоо  очиж  хоноглоно.  Тэгвэл  маргааш  үдээс  өмнө  Хатагтай

                Жэйнаг Даларанд хүргэж чадна.” гээд Жэйна руу харж инээд алдав.


                Жэйна  ч  түүн  рүү  хариу  инээмсэглэх  боловч  нүдэнд  нь  эргэлзсэн
                шинж анзаарагдав.


                “Та  итгэлтэй  байна  уу,  ноёнтоон?  Бид  хатагтайг  хээр  хонуулахгүйн
                тулд  нутгийн  зочломтгой  иргэдийн  гэрт  буудаллая  гэж  бодсон  юм.”
                гэхэд,
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46