Page 37 - Артас Лич хаан
P. 37

Энэ  бүхэн  дуусвал  тэр  охиныг  харах  болно.  Артас  дахин  өрөөний
                арын ханыг налав.


                “Мөн  Ариун  Гэрэл  Хатагтай  Жэйна  Проудмуурыг  адислахыг

                хичээнгүйлэн  гуйж  байна.  Түүнийг  анагаах  болон  саруул  ухаанд
                шамдан суралцахыг --” гэтэл,


                Ахха!  Нөгөө  нууцлаг  охин  нууц  биш  байхаа  болилоо.  Тэр  бол  усан
                флотын аугаа баатар бөгөөд Кул Тирасын удирдагч Адмирал Даелин
                Проудмуурын ганц  охин  Артасаас нэг  насаар дүү  Жэйна  Проудмуур

                байлаа.  Түүний  яагаад  энд  байгаа  нь  Артасын  сонирхлыг  ихэд
                хөдөлгөв --


                “--мөн  түүний  Даларанд  сурах  хичээл  сурлага  амжилттай  болтугай.
                Түүнийг  ид  шидтэний  хувиар  ард  олондоо  үнэн  сэтгэлээр  зүтгэх

                ирээдүйн  Гэрлийн  төлөөлөгч  болгон  адислаач,”  гэж  хамбатны
                үргэлжлүүлэх нь--


                Артаст  илүү  утга  учиртай  санагдлаа.  Тэрээр  Нийслэл  Хотоос
                холгүйхэн орших ид шидтэнгүүдийн үзэсгэлэнт хот Далараныг зорьж
                яваа аж. Хааны болон сурвалжит гэр бүлүүдийн дунд байдаг дагахгүй

                байхын  аргагүй  адармаатай  ёс  жаяг,  зочломтгой  уламжлалын  дагуу
                тэрээр Хаан Теренасынд хэд хоног саатаад цааш аянд гарах болсон аж.


                Энэ ч зугаатай санагдаж байна шүү гэж Артас бодов.


                Мөргөлийн  уншлага  өндөрлөсний  дараа,  хаалганд  хамгийн  ойр
                суусан Артас хамгийн түрүүлж гарав. Түүний араас залбирлыг арай

                гэж  дуусгасан  аястай  ядрангуй  царайлсан  Мурадин,  Троллбэйн  хоёр
                араас  нь  гарч  ирэв.  Теренас,  Утер,  Лианн,  Калиа  мөн  Жэйна  нар
                цувран гарцгаав.


                Түүний  эгч  болон  Проудмуурын охин  хоёул  шаргал  үстэй,  туранхай
                биетэй аж. Гэсэн ч тэдний хоорондын төс үүгээр дуусч байна. Калиа
                цонхигор, зөөлөн арьстай, хуучин зурагнаас харж зурсан мэт нарийн

                туяхан ястай байхад Жэйна нүүр дүүрэн цоглог инээмсэглэлтэй, тод
                царайтай,  морь  унаж  эсвэл  явган  их  явдаг  бололтой  гэмээр  ширүүн
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42