Page 40 - Артас Лич хаан
P. 40

Гуравдугаар бүлэг


                Ийм зоримог хариуцлагатай шийдвэр гаргасанд би чамаар их бахархаж
                байна, Артас,” хэмээн эцэг нь хэлэв. Жэйна Проудмуурыг Менетилийн
                гэр бүлд хүндэт зочиноор байх нэг долоо хоногт “хариуцлага” гэдэг үг

                тун  ч  болгоомжлох  ёстой  үгсийн  нэг  болсон  байлаа.  Мурадинтай
                тулааны  бэлтгэл  эхлэснээс  хойш  залуу  хун  тайжын  амьдрал  эрс
                өөрчлөгдөж, одой багшийнх нь сануулж байснаар амар юм гэж үгүй
                болов. Булчин шөрмөсөө таттал бэлтгэл хийж, бие нь шарх сорвиор

                дүүрч,  тэр  ч  бүү  хэл  Мурадины  үгэнд  дуулгаваргүй  байх  бүрт
                чихдүүлсээр, мушгигдсан чих нь бараг мэдээгүй болов. Гэтэл Артас
                ордны  хуарангийн  сургуулилтанд  арай  гэж  дасмагц  түүний  эмээж
                байснаар  Утер  Теренас  хоёр  бэлтгэлийг  өөр  нөхцөлд  шилжүүлэн

                хийх  хэрэгтэй  гэж  шийдэв.  Ингээд  л  Артас  хар  үүрээр  босч  талх,
                бяслагаар  өглөөний  цай  хийж,  Мурадиныг  даган  хээрийн  бэлтгэлд
                гарах болов. Бэлтгэл нь явган аялал, уул өөд мацах ажил болж, арван-
                хоёр настай жаал хүүгийн хувьд хэцүү бэрх адал явдал болдог байв.

                Бүх  бэлтгэл  өндөрлөж  үдшийн  бүрий  унахад  тэрээр  салж  унах
                дөхдөг байв. Одой нар одой биетэй болохоороо уул хаданд ийм сайн
                авирдаг  эсвэл  тэднийг  хад  чулуунаас  төрсөн  юм  болов  уу  хэмээн
                гайхширна. Үд хавьд гэртээ эргэж ирснээр бэлтгэл дуусахгүй, халуун

                усанд орж аваад түүх, математик мөн гар бичгийн хичээлд нухуулна.
                Үдийн хоолоо идээд бүхэл бүтэн үдээс хойшийг Утертэй цуг мөргөл,
                залбирал, бясалгал үйлдэж, паладин хүний дагаж мөрдөх хатуу чанд
                сахилга батын тухай ярилцана. Ашгүй оройн хоолны цаг болмогц сайн

                идэж аваад туйлдаж ядарсан амьтан ямар ч зүүд зүүдлэхгүй бөх гэгч
                нь унтахаар ор руугаа унаад өгнө.


                Тэр  зөвхөн  оройн  хоолны  үеэр  л  Жэйнаг  харна.  Калиа  Жэйна  хоёр
                хоорондоо шивэр авир хийн, их зузаан найзууд болсон шиг санагдана.
                Артас түүх, улс төрийн хичээлүүдийг толгойдоо хадагдтал үзлээ гээд

                эцэст нь хангалттай бол хангалттай гэж шийдээд хаан эцэг болон Утер
                хоёрт хандаж, хүндэт зочин хатагтай Жэйна Проудмуурт бараа болон
                Даларан руу өөрийн биеэр хүргэж өгье гэсэн саналаа хэлэв.
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45