Page 44 - Артас Лич хаан
P. 44
“Үгүй ээ,” гэж түүнийг гайхшруулаад, “Лагер руу явцгаая.” гэлээ.
Тэд толгодын уруу чимээгүйхэн уруудав. “Зүгээр ээ,” гэж Артас
шивнээд, “Түрүүн би энд ирэхдээ харуулуудыг нь ажигласан, их
цөөхөн юм байна лээ. Шөнө ч гэсэн ялгаагүй байх, магадгүй улам
цөөхөн байх. Оркууд хүний үгээр байдаг болохоор тэднийг зугтаана
гэж хэн ч санадаггүй бололтой юм.” гээд эргэж харан санаа зовох
хэрэггүй гэсэн мэт инээмсэглэв. “Тэр нь ч бидэнд сайн. Тийм биз.
Харуулуудаас гадна энэ хоёр том цамхаг дээрээс хэн нэгэн үргэлж
харж байдаг. Тэднээс л болгоомжлох хэрэгтэй, гэсэн ч лагерын хана
давахын аргагүй өндөр бас бат бөх тул тэд дотроосоо биш харин
фронтоос ирэх аюулыг саравчлан харж зогсдог байх. Одоо энэ
харуулыг ээлжээ өнгөрөөхөөр хоёулаа харагдалгүй ойртож, хананы
наанаас сайн харж авья.”
Сониуч зандаа хөтлөгдсөн хоёр маань уйтгар царайлсан харуулын
нааш хэд алхаж зогсоод амьсгаа авч, дахин хэд алхаад цааш эргэхийг
харав. Хоёул хонгор шаргал үстэй тул харуулд хэт амархан анзаарагдах
учир “Юүдэнгээ өмс,” гэж Артас хэлэв. Жэйна цочих мэт харснаа
сэтгэл догдлон Артасын үгэнд оров. Аз болоход тэр хоёр хоёул хар
өнгийн нөмрөгтэй байв. “Бэлэн үү?” гэхэд охин толгой дохив. “Сайн
байна. Урагшаа!”
Тэд толгодын уруу чимээгүйхэн мөртлөө яаравчлан буув. Цамхаг
дээрх харуул өөр тийш хараа чиглүүлэх хүртэл Жэйнаг хэсэг тогтоож
байгаад дахин толгой дохив. Юүдэн нь толгой дээрээс арагш хийсчих
вий хэмээн гараар дарсаар урагш гүйж, хэд харайгаад лагерын хананд
тулж ирсэн байлаа.
Хорих лагер болхи хийцтэй ч бөх бат байлаа. Лагеруудыг бүхэлд нь
модоор хийсэн ба зүссэн урт гуалинг хөндөл болгож, үзүүрийг нь
шовхолж газар гүнзгий шаасан тайрдасуудыг багана болгожээ. Модон
хананы завсар тоо томшгүй олон завсар байх нь сониуч хүү охин
хоёрыг их сатааруулж байв.
Эхэндээ дотор нь юу байгааг харах хэцүү байсан ч харанхуйд
бүртэлзэх хэдэн аварга биетэй амьтад байх шиг байв. Артас