Page 48 - Артас Лич хаан
P. 48

“Энд гадны хүн хүлээж авдаггүй гэж надад хэлсэн,” гэж охин хэлээд,
                “Утгагүй юм аа, тиймээ. Чамтай дахин уулзвал сайхан л байна.” гэж

                хэлээд,


                Жэйна  хэсэг  зуур  нүүр  нь  улайв.  Хотод  гадны  хүн  удаан  байх  нь
                битгий  хэл  оруулдаггүй  гэсэн  хоригыг  Артас  мартсан  байсан  ч
                Хатагтай Жэйна Проудмууртай дахин уулзвал сайхан байхсан хэмээн
                дотроо хүлээн зөвшөөрч,


                “Тийм шүү. Уулзмаар л байна. Сайхан байх байх”...


                “Алив,  чи  бяцхан  гном  охин  минь!  Би  чиний  наад  гахай  сүүлийг

                тасдаад өгье дөө, чи --Үүүф!” гэхэд,


                Доогтой одойг дуулгатай нүүрэнд нь бамбайгаар савж арагш нэг хоёр
                алхам  ухраав.  Артас  дуулган  доороо  инээд  алдсаар  илдээр  цавчив.
                Гэнэт  тэр  хариу  цохилтонд  орж,  агаарт  шидэгдэн  нуруугаараа  газар

                хүчтэй  унав.  Түүний  нүдэнд  урт  сахалтай  одойн  толгой  сүүмэлзэн
                харагдаж, Артас өөдөөс ирэх цохилтын эсрэг илдээ өргөж амжихгүйг
                ухаарав. Тэр муухай архираад хөлөө цээж рүүгээ татаж, ойртон ирж
                буй Мурадины гэдэс рүү хамаг хүчээр жийлээ. Энэ удаа одой арагш
                хүчтэй шидэгдэв. Артас шалмагхан хөлөө буулгаад, ганц харайлтаар

                үсэрч  босон,  газраас  өндийж  амжаагүй  байгаа  багш  руугаа  довтлон,
                үнэндээ өөрийн хэзээ ч сонсоно гэж бодоогүй үгийг сонсох хүртлээ
                тасралтгүй цавчин дайрав:


                “Би  бууж  өглөө!”  гэсэн  үгс  хамаг  хүчээр  урагш  довтлох  Артасыг

                огцом зогсоож, Мурадин ч тэнцвэр алдан таварцаглаж унав.


                Мурадин байсан газартаа хэвтсээр, цээж нь амьсгалаар дүүрч гүдийж,
                амьсгаагаа  гаргахад  хонхойно.  Айдас  Артасын  зүрхийг  зогсоох  мэт
                болов.  “Мурадин!  Мрадин!”  гэж  сандран  орилоход,  бүдүүн  дуутай,
                тэнхээлэг  инээд  өтгөн  бавгар,  хүрэн  сахлын  цаанаас  гарч,  “Сайн

                байна,  жаал  минь,  үнэхээр  сайн  байна!”  гэв.  Өвгөн  одойг  босохоор
                тэмцэхэд хажууд байсан Артас гар сунган хөл дээр нь босгов. Мурадин
                баяртайгаар гарыг нь атгаж “Би чамд тусгай мэх зааж өгсний эцэст чи
                сая овоо сурч эхлэх шив.”
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53