Page 47 - Артас Лич хаан
P. 47

жирийн асуудалд оролцдоггүй, тэдний ул суурьтай, нухацтай хандлага
                улс төрд чухал байр суурь эзлэдэг.


                Гэсэн ч шидтэнгүүд сурвалжит гэр бүлийг хүлээн авах эсвэл өөрсдөө

                зочлох зэрэг улс төрийн холбогдолтой хүлээн авалт хийдэггүй. Харин
                энэ  удаа  Жэйна  суралцахаар  тус  хотод  хүрэлцэн  ирж  буй  болохоор
                Артас  болон  түүний  дагалдагчдыг  хот  руу  нэвтрүүлэхийг
                зөвшөөрсөн аж. Даларан гайхалтай үзэсгэлэнтэй, Нийслэл Хотоос ч

                илүү  бахадмаар  хот  аж.  Энэ  хот  яг  л  байх  ёстой  шигээ  ид  шидэд
                тулгуурласан мэт өөгүй цэвэрхэн бөгөөд гэгээлэг юм. Байж боломгүй
                юм,  бараг  хүн  амьдардаггүй  юм  шиг  цэвэрхэн  хоггүй  хот  юм.  Нүд

                алдмаар гоёмсог цамхагууд тэнгэр шүргэн, цамхагын чулуун сууриуд
                туяарах  шовх  үзүүрүүдийн  хамт  алтаар  шаргалтана.  Ихэнх
                цамхагуудын  шовх  оройг  тойрон  улбар  ягаан  үнэт  чулуу  агаарт
                эргэлдэнэ.  Бусад  цамхагуудад  нарны  гэрэл  ойлгох  зузаан  толботой
                цонхууд  ажиглагдана.  Цэцэрлэгт  хүрээлэнгээс  нь  саяхан  цэцэглэсэн

                анхилам үнэрт цэцгүүд шидийн үнэрээрээ Артасын толгойг эргүүлнэ.
                Эсвэл,  магадгүй  эндэхийн  агаарт  байнга  шингээстэй  байх  ид  шид
                энэхүү мэдрэмжийг залуу хүүд төрүүлж байгаа байх.


                Тэрээр  хот  руу  орох  агшинд  цэвэрхэн,  саруул  гудамжууд,  өнгөлөг

                иргэдийг үзээд өөрөөсөө ичих мэт өчигдөр шөнө хээр хоноогүй бол
                ч  хэмээн  бодов.  Хэрэв  тэд  Амбермиллд  хоног  төөрүүлсэн  бол  ядаж
                усанд  орох  боломж  байсан.  Харин  тэгсэн  бол  Жэйна  тэр  хоёр  хорих
                лагерыг нүдээр үзэж чадахгүй байх байсан.


                Тэрээр  хүргэж  ирсэн  хайр  татам  охин  руугаа  харлаа.  Сэтгэл
                хөдлөсөндөө  Жэйна  цэнхэр  нүдээ  бүлтийлгэн,  уруулаа  үл  ялиг

                хазаад Артас руу эргэж харан, хазсан уруулаа даран инээмсэглэв.


                “Чи ийм сайхан газар сурах гэж байгаа, азтай юм аа?” гээд,


                “Мэдээж  л  дээ,”  гэж  Артас  өөртөө  хариулаад  түүний  өмнөөс
                инээмсэглэв. Жэйна долоо хоног ус уугаагүй ангасан мэт Далараны ид
                шидэт  агаараар  чадлынхаа  хэрээр  амьсгалж  байлаа…  харин  Артас

                түүний хүсч байгаа шиг ид шидийг өөрт шингээхийг хүсэхгүй байгаа
                нь илт байв.
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52