Page 46 - Артас Лич хаан
P. 46
Жэйна харанхуйд зөөлөн санаа алдсан ч юу ч хэлсэнгүй. Артас толгой
сэгсрээд, сайн харж авлаа – харуул удахгүй эргэж ирэх байх гээд,
“Буцах уу? Бэлэн үү?”
Охин толгой дохиод түүний хамтаар буцаж толгод өөд гүйлээ. Артас
мөрөө эргүүлэлгүйгээр толгойгоо чулуудан харуулын нааш эргэж
буйг хараад Жэйна руу ухасхийж гэдэсээр нь тэвэрч аван газар
хэвтүүлж, өөрөө хажуугаар нь хатуухан уналаа. “Битгий хөдлө,
харуул яг бидний зүг харж байна! ”гэхэд,
Хэдийгээр ширүүн унасан боловч ухаалаг Жэйна тэр даруй
хөдөлгөөнгүй болов. Артас сүүдрээс царайгаа гаргалгүйгээр аажмаар
эргэж харуул руу харав. Ийм холоос царайг нь харж чадахгүй ч
түүний ажилдаа уйдаж, нозоорсныг хөдөлгөөнөөс нь илт мэдэж
болохоор аж. Артасын зүрхний цохилт өөрт нь хүртэл сонсогдохоор
удаан лугшсаны эцэст сая нэг юм харуул өөр тийш хараа чиглүүлэв.
“Саяын явдалд уучлаарай,” гэж Артас уучлалт гуйгаад Жэйнаг босоход
нь туслаад, “Чи зүгээр үү?”
“Зүгээр ээ,” гэж охин хэлээд түүний өөдөөс баяртайгаар инээмсэглэв.
Удалгүй тэд өөр өөрсдийн унтаж байсан газарт иржээ. Артас сэтгэл
ханамжтайгаар шөнийн тэнгэр дэхь оддыг ширтэв.
Сайхан өдөр байлаа.
Маргааш өглөө нь гараад тэд удалгүй Даларанд хүрэлцэн ирлээ.
Артас урьд нь энд огт ирж байгаагүй ч Далараны тухай хангалттай
сонссон байлаа. Шидтэнгүүд халдахад хэцүү боловч дотносож дассан
хүндээ тун сайн байдаг хүчирхэг бөгөөд учир битүүлэг хүмүүс
билээ. Артас тэр үед хун тайж байсан одоогийн хаан Варайан, Андин
Лотар нарыг дагуулан оркуудын заналхийллын тухай Теренаст
дуулгахаар ирж байсан шидтэн Кадгарыг эргэн саналаа. Түүний
өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь тухайн үед Андины хэлсэн үгийг
батлах шалгуур болж байсан. Кирин Торын шидтэнгүүд хэзээ ч