Page 49 - Артас Лич хаан
P. 49

Багшийнхаа  сайшаалд  тайвширч,  тайтгарсан  Артас  тас  тас  хөхрөв.
                Тэрээр  Мурадины  заасан  тулааны  аргуудыг  паладины  бэлтгэлийн

                хажуугаар давтан баяжуулж, өөрийн болгож авдаг байлаа. Бусад зүйл
                дээр,  яахав  Утерын  хувьд  хэлэхэд,  тэр  хэзээ  ч  Артастай  Мурадины
                тулалддаг  шиг  тулалдахгүй  гэдгийг  баттай  хэлнэ.  Гэтэл  тэр
                Мурадиныг гэдэсэнд нь тийрч, хувцас хунараа урагдтал тулалдана, тэр
                ч  бүү  хэл  Мурадин  түүнд  хагархай  дарсны  шил  хэрхэн  ашиглаж

                тулалдахыг  хүртэл  заана.  Тэр  хоёр  байсхийгээд  л,  байсхийгээд  л
                тулалдана. Тиймээс Мурадин Бронзбэрд Артас Менетилийг өөрийг нь
                бүх талаар ойлгодог гэдэгт бат итгэнэ.


                Артас одоо арван-дөрвөн нас хүрлээ, тэрээр долоо хоногт хэдэн удаа

                Мурадинтай бэлтгэлээ хийгээд одойг дипломат ажлаар эзгүй хойгуур
                хэсэг амсхийнэ. Сургуулилт эхэндээ тэр хоёрын санаснаар болсонгүй.
                Артас эхний хэдэн хичээлийг тасласан тул Мурадин түүнийг хөх няц
                болтол  нь  цус  хуртал  балбаж,  хөлийг  нь  доголуулав.  Артас  өвчнөө
                тэвчиж,  өвдөж  сурах  нь  бэлтгэлийн  нэг  шат  гэж  бодох  тул  ямар  ч

                эмчилгээ хийлгэхээс татгалзав. Мурадин ч зөвшөөрч, залуу хүүгийн
                зөрүүд занг улам бадрааж Артасыг байдаг хүчээр балбах болов. Артас
                хэзээ  ч  гомдоллодоггүй  байлаа,  тэр  зодуур  сайн  даана,  тэр  өөрөө
                хүссэн ч эсвэл Мурадин болихыг хүссэн ч үргэлжлүүлнэ, тэр ч бүү

                хэл Мурадинд балбуулж хөл дээрээ ч тогтохгүй, бамбайгаа ч өргөж
                дийлэхгүй  болсон  ч  өөрийнхөө  шийдвэрт  харамсдаггүй  байсан  нь
                залуу хүүгээс хамгийн авууштай тууштай чанар байлаа.


                Ийнхүү  зөрүүд  бас  шургуу  байсны  ачаар  залуу  хун  тайж  хөгшин

                одойн хүндэтгэлийг хоёр дахин илүү хүртэв: тэр сурсан, сайн сурсан
                гэсэн  Мурадин  Бронзбэрдын  ховорхон  бусдад  хэлдэг  магтаалыг
                дуулав.


                “Тийм шүү, ноёнтоон, Би анхааралтай байсан, би байнга л сурч байсан
                юм.” хэмээн Артас хөхрөв.


                “Сайн  байна  залуу  минь,  чамд  л  сайн.”  гэж  Мурадин  гар  сунган

                мөрөнд  нь  алгадаад  “Алив  одоо  явцгаая.  Өнөөдөр  чи  овоо  сайн
   44   45   46   47   48   49   50   51   52   53   54