Page 51 - Артас Лич хаан
P. 51
нөмрөгөө хуйлартал огцом эргэж алхлав. Артас Калиа руу хальт эргэж
хараад эцгийгээ даган гарав. “Аав аа, хэлэлдээ, юу болоод байгаа юм
бэ?”
“Намайг битгий шалгаа. Калиа эцгийнхээ үгэнд орох үүрэгтэй.” гээд
Теренас хонгилоор алхсаар хүлээн авах танхим руу чиглэв. Танхимд
түүний үл таних хоёр шидтэнийг бараа болгон хүрэлцэн ирсэн залуу
Лорд Давал Престорыг Артас танимхайрав. Теренас залуу Лордод их л
хүндэтгэл үзүүлж буй харагдав.
“Артас, эгч дээрээ очиж тайтгаруул. Би удахгүй араас чинь очно.
Амлая.” гэж Теренас хэлэв.
Ирсэн зочид руу дахин нэг хальт харц чулуудаад Артас толгой дохин
Калиагийн өрөө рүү гүйлээ. Эгч нь орон дээрээс хөдлөөгүй боловч
уйлж мэгших нь арай намджээ. Артас хамаг юмаа алдсан амьтан мэт
хачин царайлан хажууд нь очиж суув.
Калиа орон дээрээ босч суугаад, нойтон нүүрээ ч арчилгүй, “Чи
үүнийг харсан нь тоогүй, уучлаарай, Артас, магадгүй энэ миний сайн
сайхны төлөө байх.”
“Аав чамаар юу хийлгэхийг хүсээд байгаам?”
“Тэр намайг миний саналыг асуулгүйгээр хүнтэй гэрлүүлэхийг хүсч
байна.”
Артас нүдээ цавчин, “Калие, чи чинь дөнгөж арван-зургаатай, гэрлэх
насанд хүрээгүй шүү дээ.”
Калиа нусны алчуураа тэмтрэн авч, нулимс мэлмэрсэн нүдээ даруулан,
“Тэгээд л би хэрэггүй гэж гуйсан юм. Гэтэл аав тэр хамаагүй, бид сүй
тавих ёслол хийж, дараа нь миний төрсөн өдрөөр намайг Лорд
Престортой гэрлүүлэх болно гэсэн.”
Артас нэг юм ойлгосон мэт хурц ногоон нүдээ бүлтийлгэн, тийм
учраас л Престор энд ирсэн байх нь….