Page 56 - Артас Лич хаан
P. 56
Дөрөвдүгээр бүлэг
Таны харж байгаагаар, Эрхэм Дээдэсээ” хэмээн Дэслэгч Генерал
Аеделас Блекмүүр хэлээд, “татвар хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж
байгаа. Энэ байгууламжийг ажиллуулахад шаардлагатай бүх
урьдчилан сэргийлэх арга хэмжээг бас авч байгаа. Үнэндээ хамгаалалт
тун чанга болсон тул гладиаторын тулааныг бид дотроо зохион
байгуулахад хүртэл айх зүйлгүй болсон.” гэвэл,
“Тиймээ, би дуулсан,” хэмээн Дарнхолдын хорих лагерын захирагчтай
цуг талбайг тойрон орчинтой танилцаж буй Артас хариу болруун.
Дарнхолд жирийн нэг хорих лагер байхаа болжээ, энэ бол хүн бүхний
толгойны өвчин болсон басхүү нүсэр том зугаа цэнгэлийн хот лугаа
болж. Артасыг энд ирэхэд навч хийссэн намрын нэгэн налгар өдөр
байлаа, сөөлжүүлэн байрлуулсан хөх, цэнхэр өнгийн далбаанууд
цайзын оройгоор сүрлэг гэгч нь хийсч түүний айлчлалд эрч хүч
нэмнэ. Тэднийг бэхлэлтийн дагуу давхихад Блекмүүрийн тас хар урт
гэзэг салхинд намиран хажууд хөлөглөх Артасын нөмрөгийг
шүргэнэ.
“Танд энд үзэх юм их бий, бас,” хэмээн Блекмүүр ам гарч, хун тайж
руу тал зассан инээдээр маасайв.
Дарнхолдод гэнэтийн шалгалт хийе гэсэн нь Артасын санаа байлаа.
Теренас Артасын санаачлагыг сайшааж, адислан аян замд мордуулжээ.
“Ааваа, ингэх нь зөв өө,” хэмээн эцгээ ятгаад аянд гарахдаа түүний
цаад зорилго нь дэслэгч генералын гаршуулж өсгөсөн тэжээвэр оркыг
үзэх явдал байсныг өвгөн эцэг нь гадарласангүй. “Татварын мөнгө
хорих лагеруудад зүй зохистойгоор зарцуулагдаж, Блекмүүрийн
халаас руу ороогүй гэдгийг бид нягтлах хэрэгтэй. Би газар дээр нь
очиж гладиаторын тулаанд оролцогчидтой зөв харьцаж байгааг бас
түүнийг эцгийнхээ замаар ороогүй эсэхийг нягтлах хэрэгтэй.”
Блекмүүрийн эцэг Генерал Аеделин Блекмүүр улсын хөрөнгө зарж,
завшиж иддэгээрээ зартай урвагч байсан бөгөөд шүүхийн хаалга
татаж, хожим бүх хэргүүд нь илэрсэн юм. Түүний хэргүүд хүү нь