Page 61 - Артас Лич хаан
P. 61

Харуулууд  хаалгыг  нээж  эхлэв,  хаалга  гүйцэд  нээгдэж  амжаагүй
                байхад Ялагдашгүйн хэмжээний том баавгай үсрэн гарч ирэв. Баавгай

                сарвуугаа өргөж, их бууны амнаас гарсан сум мэт хар хурдаар Тралл
                руу  харвалаа.  Түүний  архирах  дуу  үзэгчдийн  хашгиралдах  дуунаас
                давж сонсогдож байв.


                Тралл хөлөөрөө газар сайн тулаад өрөлтөө авч, эцсийн мөчид хажуу
                тийш  зайлан  аварга  хурц  сүхээ  ямар  ч  жингүй  зүйл  өргөж  буй  мэт
                далайж, баавгайн хажуу хавиргыг нээгдтэл ярлаа. Аварга амьтан цусаа

                садруулан,  улангасч  галзуурсан  мэт  шаналалтай  архираад  дороо
                догонцон эргэлдэв. Орк дахин хөлөөр газар тулаад, нүцгэн тавхайнхаа
                хуруун завсруудаар шороо манартал хурд авч баавгайн гэдсийг хүүлэв.

                Дараа  нь  баавгайтай  халз  тулж,  толгойнх  нь  үснээс  базаад  үл
                ойлгогдох  баргил  хоолойгоор  тоглоом  хийх  мэт  хэдэн  үг  хашгираад,
                хүзүүнийх  нь  хажуу  руу  шархийтэл  сүхээр  цавчив.  Цус  олгойдон,
                араас  нь  баавгайн  толгой  цустайгаа  холилдон  аажмаар  хүзүүнээсээ
                тасрахад бие нь хэсэг чичирээд гулжиганан уналаа.


                Тралл  толгойг  нь  арагш  чулуудаад  ялалтаа  тунхаглан  бархирав.

                Үзэгчид  галзуу  мэт  хөөрөн  бархиралдана.  Артас  хэлэх  үггүй,  нүд
                бүлтийлгэн ширтэнэ.


                Оркын бие дээр шалбархай ч алга, Артасын харж байгаагаар орк яагаа
                ч үгүй байлаа.


                “Энэ  бол  ердөө  л  нээлт,”  хэмээн  Блекмүүр  инээд  алдан  хэлээд

                Артасын  суудал  дээрээ  тогтохгүй  байгааг  ажиглаад,  “Дараагийн
                өрсөлдөгч  нь  хүн,  гурван  хүн  түүнтэй  тулалдана.  Тэр  мөн
                хүмүүсийг  алах  биш,  зүгээр  л  ялах  ёстой  гэдгийг  яс  махандаа
                шингэтэл ойлгосон байгаа. Бохир хүчний тулаанаас илүү сонирхолтой
                ур  чадварын  тулаан  болно,  гэхдээ  үнэнийг  хэлэхэд  ганц  цохилтоор

                баавгай заазлахыг харах бахарталтай байгаа биз.”


                Иж  бүрэн  хуягласан  том  биетэй,  гурван  булчинлаг  гладиатор  дэвжээ
                рүү  гарч  өрсөлдөгч  болон  үзэгч  олонтой  мэндлэв.  Траллын  шинэ
                өрсөлдөгчдөө  нүдээрээ  хэмжихыг  харсан  Артас  Блекмүүр  ямар

                ухаалаг  оркыг  тулаанд  бэлтгэж,  тэр  нь  үгээр  дүрслэхийн  аргагүй
   56   57   58   59   60   61   62   63   64   65   66