Page 63 - Артас Лич хаан
P. 63

Гэнэт  түүний  таалалд  нийцүүлэхээр  юу  явуулсныг  ухаарсан  Артас
                ичих,  уцаарлах  мөн  уурлах  зэрэгцэв.  Тэрээр  үг  хэлэх  гэсэн  боловч

                хоолой  нь  эвлэхгүй,  охины  буруу  биш  шүү  дээ,  үнэндээ  Блекмүүр
                түүнийг буруугаар ашигладаг байх нь хэмээн дотроо хилэгнээд,


                “Тарета,”  гэж  арай  гэж  амнаасаа  үг  унагаад,  “Би  авчирсан  амттаныг
                чинь авья. Надад өөр юу ч хэрэггүй ээ.”


                “Эрхэм Дээдэс  ээ,  тэр  намайг  буцаад яв  гэж хүчлэх  байх гэхээс  айж
                байна.”



                “Түүнд зүгээр гэж хэл.”


                “Ноёнтоон,  та  ойлгохгүй  байна.  Хэрэв  намайг  буцаж  очвол  тэр--,”
                гэхэд,


                Артас том цар барьсан охины гарыг нь, гарыг нь дагаж доош унжсан
                урт үсийг нь харав. Артас урагшлан гарыг нь далдалсан үсийг нь ярж,

                бугуй болон хүзүүнд нь бүдгэрч буй бор хөх өнгийн чимхсэн сорвийг
                харлаа.


                “Ойлгомжтой,”  гэж  тэр  хэлээд,  “Дотогш  ор  доо,”  хэмээв.  Түүнийг
                оруулаад, хаалгаа хааж түүн рүү эргэв.


                “Энд хүссэн хугацаагаараа байж болно, тэгээд болно гэсэн үедээ явж
                болно. Тэр зуур би ганцаараа энэ их амттанг идэж барахгүй байх.” гээд

                охиныг  суухыг  дохиж,  өмнө  нь  сандал  авчирч  тавиад,  авчирсан
                жимснээс жааханыг атгаад нүүр дүүрэн инээмсэглэв.


                Тарета түүн рүү харан нүдээ цавчив. Артасын юу хэлснийг тэр даруй
                ойлгоогүй ч удалгүй санаа нь амарч, царайд нь гэрэл тодрон талархсан
                сэтгэлээр дарс хундагалав. Бага багаар, охин хун тайжын асуултуудад

                цөөн  боловч  эелдэг  үгээр  хариулж,  тэр  хоёр  цаг  гаруй  дотно  яриа
                өрнүүлээд  охины  явах  цаг  болсныг  тохиролцов.  Охин  барьж  ирсэн
                цараа аваад гарахын өмнө түүн рүү харж,
   58   59   60   61   62   63   64   65   66   67   68