Page 52 - Артас Лич хаан
P. 52
“Тийм байж,” хэмээн тэр таагүйхэн хэлээд, “тэр холбоо сүлбээ сайтай,
бас тэр царайлаг. Бүгд л түүнийг царайлаг гэх юм билээ. Бас тэр тийм
ч хөгшин биш, Лорд гэхэд хэт залуу хүн.” гэхэд,
“Чи ойлгохгүй байна, Артас. Надад түүний хэр холбоо сайтай, танил
тал ихтэй бас эелдэг байх нь хамаагүй. Гол нь надад өөрөө сонголт
хийх эрх байхгүй гэдэгт л байгаа юм. Би--би яг л морь юм уу. Би хүн
биш, наймаалж болох ямар нэг эд зүйл. Би Аавын тохирно гэсэн
хүнтэй улс төрийн хэлэлцээр хийхэд дагалдуулах бэлэг нь юм уу?”
“Чи--чи Престорт хайргүй юм уу?”
“Түүнийг хайрлах аа?” хэмээн уурандаа багтрах мэт гүн цэнхэр нүд
байдгаараа онийж, “Би түүнийг бараг мэдэхгүй! Тэр надад өчүүхэн ч
… за за, ямар ялгаа байгаа юм? Сурвалжит дээдсийнхний дунд энэ бол
ердийн л үзэгдэл л дээ. Охид нь шатрын хүү л гэсэн үг. Гэхдээ би
Аавыг ингэнэ гэж санасан ч үгүй явлаа--”
Артас ч гэсэн ийм явдал болно гэж санаагүй явсан. Үнэндээ тэр
өөрийгөө болоод эгчийгээ гэрлэнэ гэж бодох ч сөхөөгүй байсан.
Түүнд зөвхөн Мурадинтай хөлсөө гартал тулалдах мөн Ялагдашгүй
унаж давхих л бодол байдаг байлаа. Улс төрийн барилдлагаагаа сайн
гэрлэлтээр бэхжүүлэх үзэгдэл язгууртнуудын дунд түгээмэл байлаа.
Харин залуу хун тайж эцгийгээ төрсөн охиноо яг л -- яг л сувай гүү
шиг зарчихна гэж хэзээ ч төсөөлж байсангүй.
“Калие, намайг уучлаарай,” гэж хэлээд үнэн голоосоо гэмшив. “Чамд
өөр сайн хүн бий юу? Магадгүй чамд илүү сайн тохирох, чамайг аз
жаргалтай байлгах хүн байгаа гэж Аавыг ятгаж болох байх. ”
Калиа гашуунаар толгой сэгсрээд, “Нэмэргүй ээ. Чи түүний юу гэхийг
сонссон. Тэр надаас асуугаагүй, тэр надад Лорд Престорыг санал
болгоо ч үгүй, тэр зүгээр л надад тушаасан.” гээд Артас руу
өрөвдөлтэй харцаар ширтэж, “Артас, чи хаан болоод, чи хаан болох
үедээ хүүхдүүдээ ингэхгүй гэж надад амла--надад амла.” гэхэд,