Page 32 - Артас Лич хаан
P. 32

болно.  Харин  Ялагдашгүй  аль  хэдийнээ  Артасын  нэг  хэсэг  болсон
                шигээ цаашид ч түүний нэг хэсэг байх болно.



                Түүний азарга анх төрөхдөө зогдор нь цайвар, сүүл нь саарал байсан
                ч сүүлдээ тэр өдөр унасан цас шиг цав цагаан үс зогдортой болсон.
                Энэ өнгө нь ихэвчлэн цайвар саарал байдаг Балнирын үржүүлдэг дээд
                зэрэглэлийн адуун дунд хүртэл ховорхон тохиолдох тод цагаан (бор)
                өнгө  байлаа.  Артас  анхандаа  түүнд  “Цасан  Унанги”  эсвэл  “Од-

                Цагаан,”  мэтийн  нэр  өгөхөөр  тоглож  байсан  ч  сүүлдээ  Лордароны
                хөлөг баатруудын уламжлалыг дагаж, өөрийн хүлэгтээ чанартай нэр
                өгчээ.  Утерных  нь  “Тогтуун  Хүрэн”,  Теренасынх  “Эрэлхэг”  гэдэг
                нэртэй байсан.



                Харин        минийх        “Ялагдашгүй.”          Артас       Ялагдашгүйг          унахыг
                хэмжээлшгүйгээр  хүсэх  боловч  морь  сургагч  нь  хоёр  настай  морийг
                унахад арай залуудна, жилийн  дараа бол  зүгээр  гэж сургажээ.  “Хоёр
                нас хүрчээд нялх хэвээрээ гэж үү,” хэмээн түүнийг сандран асуусанд,
                “Тэр  гүйцэд  өсч  томроогүй  байгаа;  яс  нь  уналганд  сайн  бэхжээгүй.

                Тэвчээртэй бай, эрхэм дээдэс ээ. Таньд хориод жил зүтгэх морийг ганц
                жил хүлээх юу ч биш.”


                Гэсэн  ч  түүнд  энэ  хугацаа  удаан  байлаа.  Хүлээхэд  хэт  удаан  байв.
                Артас мөрөө давуулан эргэж хайрт мориныхоо цоглог цогихыг хараад,

                тэвчээр  алдран  Чин-Хүрэн  чам  шиг  цогиулж  чадахгүй  юм  даа  гэж
                бодов.  Хөгшин  агттай  харьцуулахад  Ялагдашгүй  ямар  ч  хүч
                гаргалгүйгээр агаарт хөвөх мэт урагшлах аж. Чих нь урагш соотойж,
                ойн цоорхойн цэнгэг агаарт хамрын нүх нь хөвсийн томорч харагдана.

                Түүний нүд нь гэрэлтэн, түүнд ингэж хэлж буй мэт санагдав; Алив ээ,
                Артас.... Би чамд л унуулах гэж төрсөн юм.


                Мэдээж ганц уналаа гээд хэн ч мэдэхгүй. Жаахан цогиулж байгаад юу
                ч болоогүй мэт жүчээнд буцаагаад хийчихье.


                Тэрээр  Чин-Хүрэнгийн  амыг  татаж  удаашруулан  алхуулаад,  нам

                унжсан  модны  мөчирөөс  жолоог  уяв.  Артасыг  ойртож  ирэхэд
                Ялагдашгүй янцгаав. Хун тайж түүнийг алимаар хооллонгоо гарыг нь
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37