Page 78 - Артас Лич хаан
P. 78
“Сайн байна, миний хүү,” хэмээн Теренас хэлээд, “Би өнөөдөр
чамаар бахархаж байна, би бахархахаар хүүтэй эцэг хүн.”
Артас нүдээ онийлгон, Өнөөдөр гэнэ ээ? Юу гэсэн үг юм бол? Эцэг
нь өнөөдрөөс бусад өдрүүдэд түүнээр бахархдаггүй байсан юм гэж
үү? хэмээн гэнэт дотор нь уур савсалзан бодов. Харин тэрээр яагаад,
хэнд уурласан гэдгээ өөрөө ч ойлгосонгүй. Ариун Гэрэл түүний
хүссэнээ хийх мөчийг нь хойшлуулсан юм болов уу; тэрээр Жэйнаг
үнсэж болох байсан тэр агшинд Жэйна холдож одлоо; бас Теренасын
хэлсэн үг. Магадгүй цаг нь болоогүй байх.
Тэрээр хүчээр инээмсэглэн, мөрөө хажуулдуулаад цугласан олны
дундуур зүсч гарахаар зүтгэв. Тэрээр заримыг нь таних, заримыг нь
огт хараагүй энэ мэт цугласан олон өөрийг нь бүчин авахаас залхсан
байлаа.
Артас арван-есөн нас хүрчээ. Түүний энэ насан дээр Варайан бүрэн
эрхэт хаан болоод бүтэн жил болсон байв. Тэр одоо хүссэнээ хийх
насанд хүрсэн мөн тэрээр одоо Мөнгөн Нударгатны адислалыг
хүртлээ. Тэр Лордароны ордонд хоргодож, улиг болсон уйтгартай
төрийн айлчлалуудад явахыг хүсэхгүй байв. Тэр ямар нэг зугаатай,
түүний хүч чадал, эрх мэдэл мөн ур чадварыг шаардсан тийм зүйл
хийхийг хүснэ...
Хамгийн гол нь тэрээр юу хийх вэ гэдгээ яг мэдэж байлаа.