Page 76 - Артас Лич хаан
P. 76

Артасын  хөмсөг  дээр  чийхарсан  хөлс  бүрэлдэж,  Юу  нь  буруу
                болчихов? Адислаж, ерөөсөн Гэрэл яагаад түүнийг тойрч гэрэлтэхгүй

                байна?


                Удалгүй  цонхоор  орж  ирэх  нарны  туяа  таазан  дээр  тусч  аажмаар
                цацарсан  гэрэл  хуягласан  залуу  хун  тайжын  зүг  ойртлоо,  Артас  ч
                амьсгаагаа  гарган  тайвшрах  мэт  болов.  Энэ  л  ёстой  Утерын  ярьдаг
                байсан тэр зүйл байх. Бүх паладин бүр сул дорой байдлыг мэдэрдэг
                юм  хэмээн  ятгасан  Утерын  үгс  тухайн  агшинг  зогсоох  мэт  болов.

                Утерын  түүнд  хэлж  байсан  үгс  эргэн  ирлээ:  Хэн  ч  гэсэн  үүнийг
                хүртэхээсээ  айдаг  юм...  гэрэл  ивээлээ  хайрлаад  өөгүй  цэвэр  бас
                энгийн байхыг шаардана... гэсэн ч Гэрэл бидэнд хайртай.


                Одоо  тэр  гэрэл  түүний  дээрээс,  түүний  дотроос  мөн  түүний  биеэр

                нэвт гэрэлтэхийг мэдэрч, тэрээр нүд сохлом хурц гэрэлд нүдээ анихаас
                өөр  аргагүй  болов.  Эхэндээ  гэрэл  түүнийг  бүлээцүүлэм  байснаа
                дараа нь халуу цоргим төөнөхөд үл ялиг давхийлээ. Түүнд дотроосоо
                зад угаагдаж буй мэт санагдав. Юу ч үгүй хоосортлоо цэвэршээд дараа

                нь дахин гэрлээр дүүрч, дотор нь гэрлээр бялхаж тэвчих хэмжээнд нь
                хүртэл  дүүрээд  сарнилаа.  Залуу  паладин  нүдээ  цавчаад,  бүлгэмийн
                бэлэгдэл  болсон  аварга лантуунд гар  сунган  хүрэв.  Лантууны  ишэнд
                дөнгөж  хүрээд  өөдөөс  нь  зөөлөн  дулаан  харцаар  нүүр  дүүрэн

                инээмсэглэх Тэргүүн Хамба Арчбишоп Фаол өөд харлаа.


                “Босогтун, Лордароныг хамгаалагч паладин Артас Менетил. Мөнгөн
                Нударгатны Бүлгэмд тавтай морилогтун.”


                Артас  аварга  том  лантууг  атгаж  босох  гэснээ  хэсэг  зуур  даагдахгүй
                ямар  хүнд  эд  вэ  хэмээн  бодоод,  амьсгаагаа  гарган  дахин  хүчлэж

                лантууг  сэвхийтэл  өргөж  мөрөн  дээрээ  чулуудлаа.  Ариун  Гэрлийн
                хүчийг  авсан  болохоор  лантуу  түүнд  илүү  хөнгөн  болсон  мэт
                санагдав.  Тэрээр  хуруундаа  цагираг  эргүүлэх  мэт  лантууг  гараараа
                чөлөөтэй  эргүүлэх  хүчтэй  болсноо  удалгүй  мэдэрч  эхлэв.  Түүнийг

                баяр  хөөртэйгээр  бархирахад,  сүм  тэр  аяараа  зөвхөн  түүнд  хариу
                болгож алга ташин баяр хүргэв. Энэ зуур бүлгэмийн ахан дүүсийнх нь
                алсаас  тэврэх  тэврэлт  мэдрэгдэж,  хаан  эцэг,  Варайан  мөн  бусад
   71   72   73   74   75   76   77   78   79   80   81