Page 87 - Артас Лич хаан
P. 87
хонгор шар аж. Өндөр, булчинлаг бөгөөд хөвөх мэт хөнгөн шингэн
элфийн хун тайжыг бодвол Артас арай ширүүн хөдөлгөөнтэй байв.
Энэ бүхнээс гадна тэрээр Каел’тастай ижил хэргэмтэй ч элфүүд
хэргэм зэргийг үл харгалзан дээд зиндааны төрөл хэмээн өөрсдийгөө
бүх хүмүүсээс дээгүүр тавьдаг учир Каел’тас Артастай өөрийгөө
зэрэгцүүлж бодохгүй нь тодорхой хэмээн дотроо бодож амжлаа. Гэсэн
ч Жэйна түүнтэй ярихдаа илүү чөлөөтэй байдаг тул тэр даруй
хариулав.
Жэйна ёсыг бодож, бага зэрэг өвдөг нугалан хөөрхөн ёслоод, “Эрхэм
Дээдэсээ, энэ чинь ёстой гэнэтийн бэлэг байна. Хэрэв би асууж
болохсон бол чи энд юу хийж яваа юм?” гэж асуугаад гэнэт нэг бодол
толгойд нь орж ирлээ. “Нийслэл Хотод бүх юм зүгээр үү, эсвэл?”
хэмээгээд,
“Артас хэрэггүй ээ. Даларанд шидтэнгүүд бүхнийг удирддаг харин
хүмүүс бол хүндэтгэл үзүүлэх ёстой.” гэхэд Артас наргианыг ойлгох
мэт тэнгис шиг ногоон нүдээ инээдтэйгээр цавчаад, “Гэхдээ бид чинь
хорих лагерыг үзснээс хойш томоогүй боловч дотны найзууд болсон
биш үү?”
Жэйна тайвшран, инээмсэглээд, “Тийм ээ, бид болсон шиг байна.”
“Чиний асуултын хариуг хэлэхэд бүх юм зүгээр байгаа. Үнэндээ, юу
болсныг хэлэхэд ч итгэмээргүй. Энд хэдэн сар суралцая гэсэн миний
хүсэлтийг аав зөвшөөрсөн.”
“Суралцах аа? Гэхдээ--чи Мөнгөн Нударгатны Бүлгэмийн гишүүн
болсон шүү дээ. Чи шидтэн болох гээгүй биз дээ?”
Артас инээд алдаад гарыг нь хөтлөж, хоёул хамтдаа оюутны байр руу
алхав. Жэйна ч түүнтэй тэр даруй хөл нийлүүлэн зэрэгцэн алхлаа.
“Ийм оюунлаг үйлд өөрийгөө зориулна гэхээр итгэхэд бэрх юм.
Аймаар байна аа. Гэсэн ч хаан болох хүний заавал мэдэх ёстой түүх,
ид шидийн нууц гэх мэт зүйлст суралцах хамгийн тохиромжтой газар