Page 90 - Артас Лич хаан
P. 90

мэдэж  ав,  мэдсэн  даруйдаа  хийж  сур.  Өөр  зам  байхгүй--байсан  ч
                тулаанд үрэгдэж мэднэ.”



                Жэйна  ид  шидэд  эв  дүйтэй  гэдгээ  мэдэж  байлаа.  Тэрээр  ухаалаг,
                дуулгавартай  бөгөөд  энд  байх  богинохон  хугацаандаа  чамлахааргүй
                их  зүйлийг  сурсан.  Антонидас  ч  мэдээж  шавиа  эрхлүүлэхгүйгээс
                гадна  хэтийн  нөөц  бололцоог  нь  олж  харсан  учраас  түүнийг  шавиа
                болгосон.  Хуурамч  нэр  төр  хөөцөлдөх  хэрэггүй  хэмээн  ухаалагаар

                сургасан  эцгийн  үгээр  хүмүүжсэн  Жэйна  ч  өөрийгөө  хүчирхэг
                шидтэн  болно  гэдгээ  мэдэрч  байлаа.  Тэрээр  элфийн  хун  тайжын
                дэмжлэгээр  биш,  харин  өөрийнхөө  мэрийлтээр  амжилт  гаргахыг
                хүсэж байлаа.



                Жэйна яст мэлхийн шөлнөөс том халбагаар амаа дүүртэл халбагадаж
                ичингүйрч харцаа доошлуулав.


                Гайхалтай  нь  тэдний  яриа  Даларанаас  холгүй  орших  хорих  лагерууд
                болон  оркуудын  тухай  чиглэв.  Ид  шидийн  хот  ийм  зүйл  ярихыг
                билэгшээхгүй ч яриа аль хэдийн дундаа орсон байлаа.


                Каел урт нарийхан гараа сунгаж зүсэм талх авч, тос түрхээд, “Үхширэл

                гэнэ ээ, тийм биш ээ,” хэмээн хэлээд, “тэд аюултай хэвээр байгаа.”


                “Хаан эцэг минь тантай адилхан бодолтой байдаг, Хун тайж Каел’тас,”
                хэмээн Артас хэлээд элф рүү дур булаам инээмсэглэв. “Тийм учраас л
                хорих  лагерууд  байгаа  юм.  Тэднийг  хорьж,  хашихад  ийм  их  зардал
                гардаг  нь  харамсалтай  ч  Азеротын  ард  түмний  аюулгүй  байдлын

                төлөө жаахан алт зарцуулах юухан байхав.”


                “Тэд чинь адгууснууд, зэрлэгүүд,” гэж Каел’тас хэлээд ердийн цээлхэн
                хоолой  нь  жигшил  зэвүүцлээр  дүүрч  дуугаа  намсгав.  “Оркууд  бас
                тэдний  луунууд  Куэл’таласыг  хэрцгийгээр  талхалсан.  Зөвхөн  Нарны
                Худгын энерги л Куэл’таласыг оркуудын хөнөөлөөс аварсан. Хүмүүс

                та  нар  энэ  адгуусуудыг  зүгээр  л  цаазлачихвал  ийм  өндөр  татвар
                цуглуулах  хэрэггүй  болно.  Хүн  ардынхаа  аюулгүй  байдлыг  хангаад
                дээрээс  нь  илүү  зардал  гаргахгүйгээр  асуудлыг  амархан  шийдэж
                болохоор байгаа биз.”
   85   86   87   88   89   90   91   92   93   94   95