Page 93 - Артас Лич хаан
P. 93
нүдтэй болцгоосон. Тэд Нэгдүгээр Дайны үеэр ирэхдээ харийн энэ
харанхуй нөлөөлөлд автсан байсан гэдэгт би итгэсэн. Одоо тэд хүч
чадлынх нь эх булаг болж байсан тэр улангаслаасаа таслагдаж ийм
байдалд орсон гэж таамаглаж байгаа юм. Энэ бол өвчин биш ээ. Ад
чөтгөрийн энерги бол маш хүчтэй бас хортой зүйл. Үүнээс татгалзах
нь маш муу үр дагаварыг авчирч болно. Ийм л зүйл оркуудад
тохиолдож байгаа болов уу.”
Каел’тас тоомжиргүйхэн гараа савж, “Энэ онол чинь үнэн байсан ч
яагаад бид тэднийг халамжлах ёстой юм? Тэд өөрсдөө мулгуу учраас
л ад чөтгөрт итгэсэн. Тэд өөрсдийн гэсэн бодолгүй учраас л хорон
энергид толгойгоо мэдүүлсэн. Хорхойссон тэнэгүүд. Би л хувьдаа,
тэднийг орхиж буй дон хэнээрхэлээс нь эмчлээд эргэж хэвийн байдалд
аваачих боломж байсан ч дэмжихгүй. Яг одоо, тэд хүчин мөхөс,
тэмцэх чадваргүй байгаа дээр нь хариугаа авах хэрэгтэй. Энэ бол
миний болоод эрүүл ухаантай хэний ч хийх ёстой алхам байх болно.”
“Аах, гэхдээ тэднийг буцааж эрүүл хэвийн байдалд нь оруулбал
тэднийг бид хорих лагеруудад хорих шаардлагагүй болж,
санхүүжилтийг өөр зүйлд зарцуулж болно,” хэмээн Антонидасыг
зөөлөн учирлан хэлмэгц ширээ тойрсон хүмүүс, элфүүд, шидтэнгүүд
өөр хоорондоо маргаж эхлэв. “Тэгвэл Хаан Теренас албан татварыг
илүү хэрэгцээт зүйлд зарцуулна гэдэгт би итгэлтэй байна. Хун Тайж
Артас эцэг тань хэрхэн аж төрж байна? Мөн танай гэр бүлийнхэн? гэж
асуугаад, “Би чиний паладин болох ёслолд оролцож амжаагүйдээ
харамсаж байна, гэхдээ их дуулиантай үйл явдал болсон гэж дуулсан.”
хэмээв.
“Стормвинд сэтгэлд минь хамгийн гүн хоногшсон газар болсон,”
хэмээн Артас нүүр дүүрэн инээмсэглэж, ногоон вандуйтай үйлчилж
буй амтлаж шарсан тул загас руу гар сунган өгүүлэв. “Хаан
Варайантай дахин уулзах сайхан байсан шүү.”
“Түүний үзэсгэлэнт хатан саяхан үе залгамжлагч төрүүлсэн гэж би
дуулсан.”