Page 98 - Артас Лич хаан
P. 98
буулгаж байхад юм санахгүй охин гэж бодсон. Би чамайг өвтгөсөн
үү, үгүй юу?”
Охин хариуд нь инээмсэглээд, дотор нь бүлээцэх шиг болж, “Үгүй ээ.
Чи өвтгөөгүй.” Тэд бие биенээ ширтэн, Жэйна хацар нь халуу
оргихыг мэдрэв. Тэрээр арагш гишгэхийг хичээсэн ч Артас түүнийг
ган төмөр мэт гараараа холдохийн аргагүй тэвэрсэн байв. Залуу
охины нүүрийг илсээр, хацрыг зөөлөн илбэж доошлуулсаар эвэршсэн
хуруугаар эрүүнд нь хүрэв.
“Жэйна,” хэмээн тэр зөөлөн хэлэв, охин чичрэв, харин энэ удаа
даарснаас биш ээ. Даарснаас болж чичирсэн гэвэл зохимжгүй. Охин
арагш ухрах ёстой. Харин тэр ухрахын оронд толгойгоо өргөж, нүдээ
анилаа.
Үнсэлт эхэндээ зөөлөн, амттай байлаа, энэ бол Жэйнагийн анх удаа
мэдэрсэн хамгийн амттай мэдрэмж байлаа. Үнсэлт удаашрах тусам тэд
өөрийн эрхгүй бие бие рүүгээ тэмүүлэн Жэйна түүний хүзүүг ороон
тэвэрч, биеэ түүнд улам наалдуулав. Охин өөрийгөө зах хязгааргүй
орчинд живж байгаа мэт мэдэрч, энэ орчинд Артасын бие л түүнийг
тогтоох, түших цорын ганц бодит тулгуур болж байлаа.
Үүнийг л, түүнийг л тэр хүсч байсан байлаа. Ирээдүйн хэргэм
цолоосоо үл харгалзан түүнтэй найзласнаас гадна номын мөр хөөсөн
адал явдалд дуртай, наргиа сайтай боловч нуугдмал зантай, гадуур
барагтай бол гардаггүй охиныг хэрхэн эргүүлэхээ мэддэг энэ л залууг
хүссэн.
Энэ залуу охины бусдад харагддаг зөвхөн гадаад царай төрх биш,
охины хэн байсан, хэн болох гэж хичээж байгааг бүгдийг мэднэ.
“Артас,” хэмээн шивнээд биеэ улам нааж, дахин “Артас….” хэмээн
шивнэлээ.