Page 102 - Артас Лич хаан
P. 102

ягаан,  алтан  шаргал  өнгийн  нөмрөгөө  намируулан  алхаж  одлоо.
                Жэйна арай гэж амьсгаагаа гаргаад, Артасын цээжинд толгойгоо наав.


                Артас үсийг нь арагш зөөлөн илээд, “Одоо зүгээр дээ, тэр явчихлаа.”


                “Намайг уучлаарай. Би чамд хэлэх хэрэгтэй байж.”



                Артасын  цээжин  дотор  түг  түг  цохилох  цохилт  улам  хүчтэй  болж,
                “Надад юу хэлэх хэрэгтэй байж гэж? Жэйна?--арай та хоёр--”


                “Үгүй ээ!” хэмээн охин тэр даруй хариулаад түүн рүү эгцлэн ширтэв.
                “Үгүй  ээ.  Гэхдээ  би  бодохдоо  тэр  намайг.  Би  зүгээр  л--тэр  бол  сайн
                хүн,  хүчирхэг  шидтэн  гэж  л  хэлэх  гэсэн  юм.  Бас  хун  тайж.  Гэхдээ

                тэр… биш ээ.” гээд хоолой нь бүдгэрэн алга болов.


                “Тэр юу биш гэж?” гэсэн үгс Артасын амнаас бодож байснаас нь илүү
                түргэн бөгөөд ширүүнээр гарч орхив. Каел Артасаас маш олон талаар
                илүү  байлаа.  Илүү  өндөр  настай,  илүү  боловсролтой,  илүү

                туршлагатай  бөгөөд  бие  бялдарын  хувьд  өөгүй  төгс  төгөлдөр.
                Тэрээр  хардах сэтгэлээр  дүүрч, дотор нь  цусан  нөж бүрэлдэж, хүйт
                даах  мэт  маш  эвгүй  мэдрэмж  түүнийг  нөмрөн  авлаа.  Хэрэв  яг  энэ
                агшинд  Каел  дахин  гарч  ирсэн  бол  түүнийг  саваад  хаяхад  ч  бэлэн
                болсон байлаа.


                Жэйна  энхрийхэн  инээмсэглэж,  зангидсан  хөмсгөө  суллаж,  “Тэр  чи

                биш.”


                Түүний  дотор  хурсан  мөс  мэт  хүйтэн  нөж  хаврийн  уриар  хайлах
                өвлийн  цас  мэт  урсан  алга  болж,  охиноо  өөр  рүүгээ  татаж,  дахин
                үнсэв.


                Элфийн ёсорхог хун тайж юу бодох нь хэнд хамаатай юм?


                Тэр жил дахин ийм таагүй явдал болсонгүй бүхэлдээ тун сайхан болж

                өнгөрлөө. Зун цаг халаагаа өгч, сэрүүн намар залгаж, дараа нь өвөл
                боллоо.  Өвөл  болж  хаант  улсад  элдэв  зардал  ихсэхэд  оркийн  хорих
                лагеруудад  зориулан  татвар  хураахтай  холбоотой  олон  тооны  санал
   97   98   99   100   101   102   103   104   105   106   107