Page 99 - Артас Лич хаан
P. 99
Долдугаар бүлэг
Залуу хан хүү Даларанд хэдэн сарыг өнгөрөөх сайхан байлаа. Артас
хаан болох хүний сурвал зохилтой зүйлсийг сурч байгаагаа мэдэж
басхүү өөрийгөө хичээнгүйлэн суралцаж буйд гайхаж байв. Даларанд
өнгөрүүлсэн сэтгэл хоногшим зуны зугаатай өдрүүд, сэрүү татсан
намрын үдшийг мартахын аргагүй, заримдаа тэрээр мориор давхиж
өөрийгөө зугаацуулна. Морь унах бүртээ Ялагдашгүйг дурсаж сэтгэл
тавгүйтэх боловч давхих тусам улам тайвширдаг байлаа.
Бас энд Жэйна байгаа.
Тэрээр эхэндээ түүнийг үнсэхгүй хэмээн бодож байсан ч түүнийг
тэвэртээ багтаагаад өөдөөс нь гэрэл цацруулсан нүдээрээ ширтэх
агшинд үнсэхээс татгалзаж чадаагүй. Жэйна ч бас түүнийг үнссэн.
Жэйна түүнээс илүү шахуу хуваарьтай, үргэлж л хичээлээс хичээлийн
хооронд гүйж байдаг тул тэд хоёр биентэйгээ хүссэн үедээ уулзаж
чаддаггүй байлаа. Тэд уулзсан ч олон нийтийн цугларалтын үеэр бие
биенээ харна. Олны нүдэн дээр уулзах нь эргэн тойрныхоных нь хүсэн
хүлээж байгаа цуурхалын тээрмийг эргүүлж орхино гэдгийг хоёул
хэлүүлэлтгүйгээр ухаарч байлаа.
Энэ нь ч тэдний харилцааг илүү амттай болгоно. Олдсон хором бүрт
тэд хүний нүдээс далдуур үнсэлцэж, албан ёсны хүлээн авалт,
цайллагын үеэр бие биеээ сэм харна. Гэсэн ч дараагийн тааралдах
мөчийг дотроо тэмүүлэн хүлээцгээнэ. Тэдний анхны зугаалга хотоос
зайдуу гэмгүйхэн болж өнгөрсөн ч дахин тийм зүйл хийхээс тэр хоёр
хичээнгүйлэн зайлсхийлнэ.
Артас түүнийг “барьж авах”-ын тулд хичээлийнх нь хуваарийг
цээжиндээ ягштал цээжилжээ. Жэйна агтны жүчээ эсвэл Артасын
хүмүүстэйгээ цуг илдийн ур чадвараа хурцлахаар бэлтгэл хийдэг
сургуулилтын талбай руу очиж чадахгүй хэмээн уучлал гуйсан аж.
Артас харин хамгийн эрсдэлтэй гэсэн алхмуудыг зориг гарган хийдэг
байв. Одоо тэрээр номын өргөөний ном хураасан өндөр тавиурын