Page 94 - Артас Лич хаан
P. 94
“Тийм шүү. бяцхан Андин хурууг минь яаж атгасныг та мэдсэн бол
түүнийг нэг л өдөр илд атгасан хүчирхэг дайчин болохыг гарцаагүй
мэдрэх байсан.”
“Чиний хаан ширээнд залрах хожмын өдрийг бид залбиран хүлээх ч
наана нь болох хаан ёсны хуримыг сэтгэл догдлон хүлээж байгаа
гэдгийг хэлмээр байна,” хэмээн Антонидас үргэлжлүүлэв. “Хэн нэгэн
залуу хатагтай харцыг чинь булаахгүй байна уу, эсвэл чи одоо болтол
Лордароны хамгийн эрх бүхий ганц бие залуу хэвээр л байна уу?”
гэхэд,
Каел’тас энэ агшинд таваг руугаа ширтэх ч дотроо тэр хоёрын яриаг
тун гярхай чагнаж байгааг Жэйна анзаарав. Жэйна ч улаа бутрах
царайгаа нуух гэж байдгаараа хичээнэ.
Артас чангаар инээд алдан Жэйнагийн зүг харц чулуудалгүй, өмнөх
хундагатай дарсаа авч, “Аах, юу гэхэв дээ! Тэр чинь тийм зугаатай биш
шүү дээ. Тиймэрхүү зүйлд дараа нь хангалттай цаг гарна.”
Жэйнагийн дотор гайхах баярлах хослож, бага зэрэг урам хугарсан ч
арай гэж жаахан тайвширлаа. Магадгүй Жэйна тэр хоёр зөвхөн
найзууд хэвээр үлдэх нь илүү дээр байсан байх. Эцсийн эцэст тэрээр
хамгийн шилдэг, бүхнийг эзэмшсэн шидтэн болох гэж суралцахаар энд
ирсэн болохоос аальгүйтэх гэж биш. Ид шидээр суралцагч сахилга
баттай, эрдэмтэй байх ёстой болохоос сэтгэл хөдлөл ихтэй байж
болохгүй. Түүнд бүх анхаарлаа дайчлан биелүүлэх үүрэг хариуцлага
гэж бий.
Тэр суралцах хэрэгтэй.
Энэ оройн хоолноос хэд хоногийн дараа Артас хоёр морь хөтлөсөөр
Жэйна дээр ирэхэд тэрээр
“Би хичээлээ хийх ёстой,” хэмээн эсэргүүцэв.