Page 91 - Артас Лич хаан
P. 91

Жэйна  оркуудыг  харсан  үеээ  эргэн  дурсав.  Тэд  ядарч  туйлдан
                сэтгэлээр  унаж,  ямар  нэг  юманд  гомдсон  нь  түүний  нүдэнд  бэлхнээ

                харагдаж байсан. Тэд бас хүүхдүүдийнхээ хамт хоригдож байсан.


                “Та  хорих  лагерт  очиж  үзсэн  үү,  Хун  Тайж  Каел’тас?”  хэмээн  биеэ
                хорьж дийлэлгүй огцом дуугаар асуугаад, “Тэдний ямархуу байдалтай
                байгааг  та  өөрийн  нүдээр  харсан  юм  уу?  Тэд  өөрчлөгдсөн.”  гэж
                өгүүлбрээ дуусгавал,


                Каел’тасын  хацарыг  даган  улаа  бутарснаа  гэнэт  биеэ  барьж

                тааламжтай  царайгаар  инээд  алдаад,  “Үгүй  ээ,  Хатагтай  Жэйна,  би
                очиж  үзээгүй.  Үзэх  ч  шаардлага  байхгүй.  Би  тэдний  түймэрдсэн
                үзэсгэлэнт  ой  моддын  харлаж  хоцорсон  хожуулыг  харах  бүртээ,

                тэдний гарт үрэгдсэн нөхдөө хүндэлж дурсах бүртээ ямар бузар хэрэг
                хийснийг  нь  дахин  дахин  хардаг  учраас…  Мэдээж  та  миний  харсны
                алиныг нь ч хараагүй биз. Тэгээд ч ийм өндөр боловсролтой бүсгүй
                бохирдсон  хорих  лагер  үзэж  явдаг  гэхэд  санаанд  минь  багтахгүй
                байна.”


                Жэйна маш болгоомжтойгоор Артасын зүг харалгүйгээр Каел руу эгц

                харж,  “Эрхэм  Дээдэсийн  сайшаалд  талархаж  байгаа  ч  таны  хэлсэн
                өндөр боловсрол маань үнэнийг үзэх хүсэлд минь саад болохгүй байх
                хэмээн  бодож  байна.  Үнэндээ,  өндөр  боловсролтой  хэн  ч  өөрийгөө
                хамгаалах тэнхэлгүй амьтдыг мал мэт заазлахыг хүсэхгүй байх.” гэж

                хариулаад         элф      рүү      тааламжтайгаар           инээмсэглээд          шөлөө
                үргэлжлүүлэн  халбагадав.  Каел’тас  түүний  хариултанд  бантаж,
                түүнийг нэвт шувт ширтэнэ.


                “Оркуудыг  хорих  хуулийг  Лордарон  гаргасан,  Хаан  Теренас  өөрийн
                эзэнт  гүрэндээ  зөв  гэснээ  хийх  эрхтэй,”  хэмээн  Антонидас  яриаг

                таслан орж ирлээ.


                “Даларан  болон  Холбоотны  бусад  улсууд  ч  бас  хорих  лагеруудыг
                санхүүжүүлэх  ёстой,”  хэмээн  Жэйнагийн  үл  таних  нэгэн  шидтэн
                хажуунаас хэлээд, “Мэдээж бид татвар өгч байгаа болохоор саналаа ч
                бас оруулах эрхтэй болов уу?”.
   86   87   88   89   90   91   92   93   94   95   96