Page 86 - Артас Лич хаан
P. 86
хөхөрсөн болоод, “Архимаг Антонидас намайг Силвэрмүүнд хийсэн
айлчлалын тайлан өгөхийг шаардаж байгаа. Хэрэв үгүйсэн бол би
чамайг хэр сайн сурч байгааг батлах олон үзүүлбрүүдийг чинь үзэж,
чамтай удаан баймаар л байна.”
Каел’тас зүрхэндээ гараа нааж, мэхийн ёслов. Хэрхэн хариулахаа
мэдэхгүй Жэйна ёслоод түүнийг дээгүүр харан өөртөө итгэлтэй,
ихэмсэг жавхаалагаар алхах биш харин хөвөх мэт урсгал
хөдөлгөөнөөр явж одохыг араас нь харж хоцров. Тоос хүртэл түүний
гутлаас дайжиж өөр зүгт хийсэх мэт ярагдана.
Жэйна ч бас алимны үлдэгдлийг шаржигнатал хазаад чулуудав.
Түүний саяхан полиморфдсон хэрэм модон дээр байгаа бэлэн
алимнаас илүү амттан олсон мэт Жэйнагийн чулуудсан алимны иш
рүү байдаг хурдаар чавхдан буулаа.
Хэн нэгэн нүдийг нь гэнэт хоёр гараар дарж авлаа.
Тэр эхлээд айсан боловч-- ид шидийн хотод босгосон хүчирхэг
цамхагуудыг гадны хэн ч давж чадахгүй гэж бодоод тайвширсан хэдий
ч өөрийн эрхгүй гайхаж эхлэлээ.
“Хэн бэ? Таагаарай!” гэх наргисан аястай эрэгтэй хоолой ард нь
шивнэв. Жэйна нүд нь дараастай байгаагаа бодоод инээх гэснээ
өөрийгөө барьж,
“Хм…. гар чинь эвэршсэн юм байна, тэгэхээр чи шидтэн биш байна,”
гэж Жэйна хэлээд, “Чамаас адуу морь, сурны үнэр ханхалж байна….”
гээд, өд шиг хөнгөн, бяцхан булбарай гараараа том бөгж зүүсэн
хүчирхэг хуруунуудыг үрж үзэв. Тэрээр бөгжин дээр Лордароны
тамга хэлбэртэй чулуун шигтгээ байхыг мэдэрлээ.
“Артас!” хэмээн Жэйна уулга алдаад, царайд нь баяр хөөр гэрэлтэж,
хоолой нь бүлээсч, огцом эргэж харав. Артас тэр даруй нүдийг нь
таглахаа больж түүн рүү нүүр дүүрэн инээмсэглэв. Тэрээр Каел’тас
шиг төгс төгөлдөр бие хаатай биш байлаа; үс нь элфийн хун тайж
шиг шаргал боловч өөгүй шаргалтах алтан урсгал биш хэрнээ илүү