Page 96 - Артас Лич хаан
P. 96

Зугаалга  гайхалтай  боллоо,  өдрийн  хоол  ч  гэсэн--талх,  бяслаг,  жимс
                бас хөнгөн дарс. Жэйнаг гутлаа тайлж өтгөн боловч зөөлөн зүлгэн

                дээр хөлөө тавин мод налж хэсэг зуур ном унших зуур Артас өвсөн
                дээр  толгойгоо  салаавчлан  арагш  хэвтэж  дуг  хийгээд  авав.  Түүний
                уншиж байгаа нь Телепортын Нууц хэмээх сонирхолтой шаштир ном
                байсан ч өдрийн нозоором халуунаас, мориор хэт давхиснаас болоод
                мөн голионуудын намуухан шогшрох дуунд бүүвэйлэгдэн нам унтаж

                орхив.


                Жэйна  бага  зэрэг  жихүүцсээр  хэсэг  хугацааны  дараа  сэрлээ.  Тэрээр
                босч суугаад нойрмг нүдээ нухлан Артасыг ойр хавьд байхгүй байгааг
                мэдэв. Түүний морь нь ч гэсэн алга байлаа. Харин Жэйнагийн бяцхан

                агт морь модны мөчирт уяатай хэвээр сайтар хооллож авсан мэт өвс ч
                зулгаахгүй зогсож байв.


                Хөмсгөө  зангидсаар  босч,  “Артас?”  хэмээн  дуудав.  Ямар  ч  хариу
                байдаггүй. Аз болоход Артас ойр хавийн газрыг үзэхээр явсан бөгөөд
                удахгүй ирэх байлаа. Жэйна газар суугаад суниах мэт хоёр гар дээрээ

                тулж газар чагнав. Туурайн төвөргөөн түүнд сонсогдсонгүй.


                Энэ  хавьд  сул  сэлгүүцэж  байгаа  оркууд  байдаг  юм  болов  уу.  Тийм
                оркууд байдаг гэсэн цуурхлыг Жэйна санав. Мөн уулын ирвэс, баавгай
                зэрэг амьтад, ер нь аюул учруулж болох амьтдыг бодов. Жэйна оюун
                санаандаа шившлэгээ бэлдэж, манагаа хуримтлуулж байлаа. Ямар нэг

                амьтан  түүн  рүү  дайрвал  өөрийгөө  хамгаалж  чадна  гэдгээ  тэрээр
                мэдэж байв.


                Тэрээр өөртөө тун итгэлтэй байлаа.


                Дайралт гэнэтийн бөгөөд чимээгүй ирлээ.


                Хүзүүнийх  нь  ар  дээр  чийг  татсан  хүйтэн  юм  зөөлөн  түг  хийтэл
                буухад Жэйна мөрөө хавчин амьсгаа алдаад эргэж харлаа. Түүн рүү

                дайрсан  хүн  бүрэлзэх  мэт  нэг  харагдаад  түүн  рүү  дахин  нэг  юм
                нүүлгээд буга мэт ганц харайгаад модны цаагуур оров. Энэ удаагийн
                шидэлт  нүүрэнд  нь  тусаж,  Жэйна  тэсгэлгүй  инээд  алдан  хөхрөв.
   91   92   93   94   95   96   97   98   99   100   101