Page 97 - Артас Лич хаан
P. 97
Тэрээр аман дээр нь наалдсан цасыг гараар арчаад өмд рүү нь унасан
хэсэг цасыг цуглуулан атгаж,
“Артас! Чи шударга биш тулалдаж байна шүү!”
Тэрээр хариу болгож түүний зүг дөрвөн цасан бөмбөлөг чулуудаад
дахин тэр цаснуудаа цуглуулахаар гүйв. Артас өвөл болохоос өмнө
цас унадаг уулын бэл рүү очиж байлдаж тоглох цасан бөмбөлөгүүд
авчирсан нь тодорхой боллоо. Харин тэр өөрөө хаана байна? Тэр--
улаан цэрэг цамц нь харагдах шиг боллоо--. Охин түүний цухуйсан
зүг бүр рүү цас нүүлгэнэ.
Тэдний энэ тулаан аль аль нь сумгүй болох хүртэл үргэлжлэв.
Найрамдая аа!” хэмээн Артас хашгирч, Жэйнаг зөвшөөрмөгц байдаг
чангаараа хөхөрч эхлэв, ингэж хөхөрч байхад Жэйна түүний хэлж
байгаа үгсээс юу ч ойлгох сөхөөгүй байхад Артас хадны дунд
нуугдсан газраас гарч түүн рүү гүйж ирлээ. Артас инээсээр хүрч ирж
охиныг тэвэрлээ, охин ч түүний цас болсон үсийг харж сэтгэл
хөдлөнө.
“Би энийг энэ олон жилийн турш мэдэж байсан юм,” хэмээн тэр хэлэв.
“Юу--г мэдэж байсан гэж?” хэмээн зуны сүүл сар байсан хэдий ч олон
цасан бөмбөлөгт цохиулж норж жихүүцсэн Жэйна чичирхийлсэн
хоолойгоор асуув. Артас түүний чичирч байгааг хараад улам чангаар
өөртөө нааж тэвэрлээ. Жэйна түүний тэврэлтээс арагш ухрах
хэрэгтэйг мэдэж байлаа; нөхөрсөг нэг удаагийн тэврэлт бол нэг хэрэг,
харин түүний энгэрт хоргодоно гэдэг өөр хэрэг. Гэсэн ч тэр
толгойгоор цээжийг нь түшин, чихээ зүрхэнд нь нааж хурдан бөгөөд
жигд хэмнэлтэй цохилох зүрхнийх нь лугшилтыг чагнан яг байсан
газартаа зогссоор л байлаа. Залуугийн нэг гар үсэнд нь хүрч наалдсан
жаахан цасыг авч, ийн өгүүлэхэд Жэйна нүдээ анилаа.
“Анх би чамайг харсан өдрөө, чамтай зугаатай тоглоом тоглож болох
охин гэж мэдсэн юм. Халуун зуны өдөр усанд сэлэхээр хамт явах,
эсвэл”-- гээд арагш үл мэдэгдэм ухарч, нүүрийг нь даган хайлж буй
жаахан өвлийн цасыг арчаад, инээмсэглэн, “эсвэл цасаар нүүрэнд нь